У.ХҮРЭЛСҮХЭД ХҮН ЧАНАР БАЙНА, ХАРИН ТАНД

 

 

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх “УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг минь хүлээн авна уу”

гэх өргөдлийг өөрийн гараар бичиж, УИХ-ын дарга З.Энхболдод хүлээлгэн өглөө. Монголын парламентийн түүхэнд анх удаа УИХ-ын эрхэм гишүүн сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзав.  Бас монголын улс төрч эрчүүдээс  анх удаагаа албан тушаал эрх мэдлийг хөсөр хаяж, өвчтэй эхнэрээ сахих шийдвэрийг тэр гаргалаа.

“У.Хүрэлсүх гишүүний эхнэр нь хоёр удаа мэс засалд орчихоод байгаа. Тухайлбал, бамбай, нуруу нугасны хүнд мэс засал хийлгэсэн байна. Түүнээс гадна дахин мэс засал хийлгэх шаардлага байгаа” гэдгийг Ж.Энхбаяр гишүүн тайлбарласан ч үүнийг сонсохыг хүсэхгүй байна. Харин ч энэ асуудлыг улс төржүүлж “У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байна. Тэр эхнэрээ тойглохоор шийдэв. У.Хүрэлсүх АН-д тагнуул шиг ажиллав” хэмээн элдвээр түүнийг сэтгүүлчид гоочилж эхэллээ.

У.Хүрэлсүх хэрвээ намын даргын суудалд санаарахсан бол, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хүссэн бол, илүү улс төрийн тоглолт хийх гэж хичээсэн бол түүнд УИХ-ын гишүүн гэдэг энэ сэтэр нь нэмэр болохоос биш нэрмээс болохгүй. Цахиагийн Элбэгдорж ч гэсэн одоогоос гурван жилийн өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. Үүнийг бүгд мэдэж байгаа.

Харин эхнэр хүүхэд гэр бүлийнхээ төлөө албан тушаал, эрх мэдлээс Монголын улс төрч эрчүүд татгалзаж байсан удаагүй учраас У.Хүрэлсүхийг олйгож чадахгүй байна. Санжмятав, Батж.Батбаяр зэрэг эрхэм гишүүдийн эхнэрүүд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад нь өвчний улмаас нас барж байсан гашуун түүх бий. Гэхдээ тэд албан тушаалаа орхиж, өвчтэй эхнэрээ сахиж суухыг хүсээгүй. Харин У.Хүрэлсүх ийм шийдвэр гаргалаа. Нэгэнтээ “Би итгэсэн найзууд, элссэн нам, эхнэр гурваа хэзээ ч солихгүй” гэж ам бардам хэлж байсан улс төрч хэлсэн үгэндээ хүрлээ. Олон удаа хагалгаанд орж, мэс заслын ширээн дээр шаналж байгаа эхнэрээ тэр эрх мэдлээс илүүд үзэж чадлаа. Бас эхнэрээ сахиж, төрийн ажлыг цалгардуулж суухыг тэр хүссэнгүй. У.Хүрэлсүхэд хүн чанар байна. Харин ийм хүн чанар, эр зориг  танд байна уу? Ханилсан ханиа гэх халуун дулаан сэтгэл албан тушаалын төлөөх хүсэл тачаалаас чинь илүү гарч чадах уу гэдгийг бодоод үзээрэй. У.Хүрэлсүхээс өөр олон хүн ийм шийдвэрийг гаргаж чадахгүй л болов уу


URL:

Сэтгэгдэл бичих