Гарьдхүүгийн Баярсайхан улс төрд тарьсан мод хэрхэн ургав

Тухайн үеийн Анагаах ухааны их сургууль, одоогийн ЭМШУИС-д байхаасаа ганзагын наймаа хийж сургуулиа бараг хаяад хуурамч дипломтой төгссөн нэр зүүсэн хэмээн 2008 онд хэвлэл мэдээллээр олныг шуугиулж байсан хэдий ч Г.Баярсайхан сайн аавын нэр сайхан амлалтын буянаар их хурлын гишүүний суудалыг амархан олзолж авсан. Нэг

тойргоос нэр дэвшсэн тухайн үеийн Чингэлтэйн засаг дарга Д.Очирбатын байр сав, тэжээдэг нохойгоор нь хүртэл эсрэг мэдээлэл цацаж байсан гэдэг.

Олныг уяраасан түүний амлалт нь “Монголын улс төрд мод тарьна” гэсэн шаггүй хөөрхөн уриа, удаах нь хаус хороолол байлаа. Г.Баярсайханы тэртээ 2008 онд ярьж байсанаар бол өнөөдөр Чингэлтэй дүүргийн 70 давхарын оршуулга орчмоор байгаа айлууд бүгд хаус хороолол болсон байх ёстой юм. Харин 4 жилийн дараа бахь байдгаараа, харин ч хашааны хажуудахь чимээгүй хот хаустай болсон гэлтэй. Өөр нэг зүйл бол гэр хорооллынхоны түлш түлээ тогоор халдаг системийг нэвтрүүлэх  явдал түүний амлалтын тэг дунд нь цохиж явсан санагдана. Залуу хүн байж бүтээн байгуулалт ярихгүй өмнөх их хурлуудад ужиг болсон гишүүдийн адил баахан цаасан дээрх амлалтууд бичиж тараасан. Тэрээр тухайн үедээ олны өмнө зогсоод олигтойхон ярьж ч чаддаггүй байж билээ. Эр өсөж эсгий сунанаа гэж сайхан үг бий. Их хуралд орсон эхний 2 жилдээ шок-ын байдалтай суусан гишүүн нэг л өдөр зүүний хүчний холбоог бараадаж З.Энхболдыг ширээний багшаараа залваа. Ийнхүү ярианы урлаг гээч юмыг яггүй сайн эзэмшсэн дэг ээ. Одоо бол хэргийн баргийн хүний өөдөөс инфляци эдийн засаг ярьчихтайгаа болсон байна лээ. Бас албан тушаалд дуртайг нь яана. Гишүүний ажил багадаад УИХ-ын ёс зүйн хорооны дарга гэж байгаа.

Гэтэл ёс зүйг нь хараад байхад гишүүд телевизийн дэлгэцээр ш…, п… уншиж эрхий хуруугаа долоовор дундынхаа завсраар гаргах нь юу ч биш. Нөгөө Г.Баярсайханы улс төрд тарьсан мод нь тэр юм болов уу даа. Түүний сонгуулийн сурталчилгаанд “Магнай Трейд” тусалсан гэж байгаа.  Хариуд газар нэхсэн юм гэсэн. Нээрээ л Г.Баярсайханыг их хурлын гишүүн болсоны дараа “Магнай Трейд”-ийн оффис хуучин МОХ –ын дэргэд сүндэрлэж эхэлсэн юмдаг. Тухайн үедээ хэвлэл мэдээлэл дуудаж хэл амаар шуугиулсан ч гэсэн хэн ч санасандаа хүрсэнгүй, одоо тэр газарт 12 давхар оффис аль хэдийнээ сүндэрлэжээ. Газар барилгын наймаа ч яахав бараг бүх гишүүдийн цаана л байдаг.

Харин энэ жилийн сонгуульд Г.Баярсайхан нэр дэвшихээсээ өмнө 2008 онд тарих байсан модоо хэрхэн ургасныг шалгуулна. Чингэлтэйн хүүхдүүдэд циркийн тоглолт үзүүлэх билет тасалбар тараасныг эс тооцвол түүний дүүрэгтээ хийсэн бүтээн байгуулалт тийм ч их биш. Чингэлтэй хайрханыг бараг л хаанаас нь ч харсан ногоон харагдуулах бол бүүр зүүдэнд нь ороод л өнгөрсөн. 2008 оны сонгуульд Ц.Элбэгдоржоос бараг зүүгдэж гарсан гэхэд хилсдэхгүй тэрээр энэ жилийн сонгуулийн хөтөлгөө мориороо хэнийг сонгосныг бүү мэд. Тумбашийн Б.Батбаатарт  нэр дэвших бодол лав бий. Харин чингэлтэйчүүд 4 жилийн дараах үр дүнг хүлээж байсан янзтай Г.Баярсайханыг худлаа ярьсаныг нь хурал цуглаан дээр улалзтал хэлнэ хэмээн бэлдэж байгаа сурагтай. Түүний тарьсан мод лав ургаагүй бололтой дог оо.

Г.Ертөнц


URL:

Сэтгэгдэл бичих