В.Путин: “Бид яллаа, агуу Орос орон мандтугай”
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Нэгдсэн Орос намаас нэр дэвшигч ерөнхий сайд Владимир Путин 58,3 хувийн саналаар ялжээ. Улаан талбайд Путин болон Нэгдсэн Орос намын дэмжигчид цуглан түүний ялалтыг тэмдэглэсэн байна. Энэ үеэр В.Путин, одоогийн ерөнхийлөгч Д.Медведевийн хамтаар дэмжигчдийнхээ өмнө гарч ирж өөрийнхөө төлөө санал өгсөн бүх орос хүмүүст талархлаа илэрхийлсэн байна.
Тэрбээр ”Бид яллаа, агуу Орос орон мандтугай” хэмээн нүдэндээ нулимстайгаар дэмжигчдийнхээ өмнө зарласан байна.
21.00 цаг гэхэд бүх сонгуулийн хэсгүүд хаалгаа барьсан бөгөөд санал тоолж эхлэхэд эхний байдлаар Владимир Путин (58,3 %) тэргүүлжээ. Хэдийгээр санал хураалтын дүн эцсийн байдлаар гараагүй ч В.Путин илт давуу ялах нь тодорхой болсон тул ийнхүү ялалтаа зарлалаа.
ОХУ-ын КН-ын тэргүүн Геннадий Зюганов 17,7 %-тай, ОУ-ын ЛАН-ын дарга Владимир Жириновский 8,5 %-тай, “Шударга Орос орон” намын дарга Сергей Миронов 4,8 %-тай, бие даан нэр дэвшигч Михаил Прохоров 9,2 %-ын санал тус тус эхний байдлаар авсан тухай мэдээлжээ.
URL: