Топ модель О.Уянга: Надад өгзөг, хөх бүгд байна, би бол сайхан хүүхэн

Топууд дундаа хамгийн боловсролтой нь гэгддэг топ модель О.Уянга Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2009 онд

Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсөж, өдгөө урд хөршид ажиллаж, амьдарч байгаа. Хэдийгээр эх орондоо байхгүй байгаа ч жил бүр “Гоёл” наадамдаа ирж оролцдог тэрээр өмнө “Шилмэл загвар” агентлагт тайзны алхааны багшаар ажиллаж байсан. Түүнийг “топ модель “том” Цолмонгын шавь болохоор өөрийнхөө шавь нарыг ч сайн бэлтгэдэг” гэж загварынхан нь үнэлдэг байсан. Мэдлэг боловсролоороо хэний ч дор орохгүйн тул өдийг хүртэл эрдмийн мөр хөөж яваа тэрээр гадаад төрхөндөө тун ч сэтгэл хангалуун явдаг нэгэн гэнэ. Дизайнер Н.Соёлмаа нэгэн ярилцлагынхаа үеэр “загвар өмсөгчид гэж өвдөг, тохой нь сайртчихсан, өгзөг, хөх гэж яг гурвын банз” хэмээн дурьдаж байсан бөгөөд үүнийг нь үзсэн топ модель бүсгүй ихэд ундууцаж “Загвар өмсөгчид бүгд тийм байдаг юм биш. Жишээ нь надад өгзөг, хөх бүгд байгаа. Би бол сайхан хүүхэн” хэмээн шавь нартаа болон загварынхандаа сайрхаж явсан гэнэ лээ.
Н.Уранхас uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих