Гүтгэ, гүтгэ гүтгэх тусам би бүдгэрэхгүй.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх та дөрвийн намын даргадаа хандаж бичсэн ил захидлыг албан тушаалын шантаж гэж тайлбарлаж, эсрэг тэмцэхээ илэрхийлсэн байна. Та үүнд ямар тайлбар өгөх бэ?

Бидний тавьсан асуудал тэр хүний ярьж байгаа хоёрын хооронд мөн ч хол зөрүү байна аа даа. Юу нь болохгүй болчихоод, эмзэглээд байгаа юм. Намын нэгдмэл байр суурийг илэрхийлсэн асуудал. Тэгээд хагалж, бутаргах нь зөв байгаа юм уу. Уг нь намын даргад хандаж тавьсан асуудал юм. Гэтэл дундуур нь орж, ирэн тэвчээр алдаж, өөрийгөө шатаасандаа бидэнд уурлаад яах бэ дээ. Ярианаас нь харахад “Лхүмбийн хэрэг” гэдэг шиг шантажын хэрэг гэдэг зохиомол зүйл гаргаж ирээд дайрах нээ дээ. Муухай үнэр шүү. Жинхэнэ дарангуйлалын зан авир. Гэхдээ одоогийн ардчилсан нийгэмд санасан ч сачий нь хүрэхгүй. Би өнөөдөр дуу орж байгаа бол тэгэж харагдах. Эхнээсээ л өөрийн гэсэн байр сууриа илэрхийлсээр ирсэн. Байнгын хорооны дарга байхдаа ч болохгүй сайдыг огцруулна гээд явж л байлаа. Хэзээ ч, хаана ч очсон би байр сууриа өөрчилж байсангүй. Надад байгаа хамгийн том албан тушаал бол нутгийнхний минь хайрласан УИХ-ын гишүүн хангалттай. Гүтгэ гүтгэ, гүтгэх тусам би бүдгэрэхгүй. Харин..

Та бүгдийг цаашид янз бүрээр дайрч, доромжилж, гүтгэхээс халширч байна уу?

Миний хувьд ард иргэдийнхээ төлөөлөл болж, мандатыг нь авсан хүн. Тэдний захиж, хэлж байгааг илэрхийлж чадахгүй юм бол гутамшиг гэж бодогдож байна. Тэгээд ч надад эмээх зүйл алга. Миний тухай хар баримттай алга дарам цаас ч олддохгүй. Тйимээс надыг дарамталж чадахгүй. Ер нь эргэх нэг өдөр байдгийг Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын түүх үгүйлнэ дээ. Өлийн даваан дээр уулзалдаж л таарна.

Таныг Энхбаярын хүн гэсэн байсан?

За, хэн нь Энхбаярын хүн байсныг бүгд л мэднэ шүү дээ. Наадхи чинь хариулт нь тодорхой зүйл. Би нэг сайд байсан бол одоо тэгж хэлвэл хүн итгэхсэн.

Та уул уурхай, тухайлбал, Оюу толгойн асуудлаар эхнээс нь эсрэг байр суурьтай явсан. Харин танд ямар нэг лиценз байдаг уу, байвал ашиглах уу?

Тэр Шивээ овоогийн нүүрсний орд, Ерөөгийн төмөртэйн ордын ч гэх юм уу, лиценз гэдэг нь надад нэг ширхэг ч байхгүй. Тиймээс юугаа ашиглах бэ.

Сүүлийн үед улс төр улам бохирдлоо, бие биенийгээ ил цагаан ална тална гэдэг боллоо. Та үүн дээр юу хэлхэв?

Уг нь улс төр бол ойлголцол, тохиролцоогоор явдаг болохоос хүч түрэмгийлэлээр хол явдаггүй. Нэг намын Ерөнхий нарийн бичгийн дарга хүн хэвлэлээр УИХ-ын гишүүдийг нэр заагаад “хэрүүл байтугай нь гарахыг үгүйсгэхгүй” гэж ил цагаан мэдэгдэж байгааг төр анхааралдаа авах ёстой. Өнөөдөр төрийг үл тоодог хүмүүс өндөлзөх болсон нь нөгөө мафи, бүлэглэл үүссэний илрэл юм. Үеийн нөхдийн хувьд намын удирдлагуудыг явуулж буй үйл ажиллагааг дэмжих үед нь хангалттай дэмжсэн. Харин хэн нь жудаггүй загнасан юм бол. Одоогийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлээд нэг жил гаруй болж байна. Тиймээс одоо үр дүн асуух цаг болсон.


URL:

Сэтгэгдэл бичих