Тавантолгойн IР0-г Лондон хүлээж авахгүй гэв үү

Засгийн газрын бодлогын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн бирж дээр гарахаар болсон. Энэ хүрээнд IPO хийх бэлтгэл ажил хийгдэж байгаа  хэмээн албаны эх сурвалжууд хэлж буй билээ. Гэхдээ монголын сонгууль ойртсон болоод ч тэр үү, Лондон, Хонконгийн хөрөнгийн биржүүд “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг шуурхайлан бүртгэхээс цааргалаад байгаа бололтой. Лондонгийн хувьд тус улсад бүртгэлтэй компани байгуулж, ажиллахыг шаардаж байгаа тухай “Эрдэнэс Таван¬толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Дондов хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Харин Хонконгийн хөрөнгийн биржийн дотоод дүрэмтэй холбоотой асуудлаас болж, 10 дугаар cap хүртэл хойшлогдоод байна. Одоо зөвхөн Монголын хөрөнгийн бирж үлдээд байна.

Гэхдээ Монгол бус гадаадын хөрөнгийн бирж л гол зах зээл байх нь ойлгомжтой. Монгол Улсын иргэн бүрийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа чухам ямар үнэ цэнтэй байх нь хөрөнгийн бирж дээр гарсны дараа л тодорхой болох учиртай. Тийм ч учраас аль болох богино хугацаанд IPO хийж, ард түмэндээ байгалийн баялгийн хишиг, хувийг жинхэнэ утгаар нь хүртээх ёстой. Харамсалтай нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг гадаадын хөрөнгийн биржүүд нэг хэсэгтээ л хүлээж авахааргүй болж байх шиг бай¬на. Нөхцөл байдал ямархуу болчихоод хувьцаа гарах хугацаа улам хойшлогдоод байгааг бага зэрэг тодруулъя.

Товчхондоо бол Тавантолгойн асуудаыг тойрсон тодорхойгүй байдлууд л шинэ IРО-г тушиж байна. Олон улсын хө¬рөнгийн бирж дээр гарахад тодорхой байх гэсэн ганц л шалгууртай гэхэд болно. Сон¬гууль ойртсон нь энэхүү тодорхойгүй байдлыг улам тодорхойгүй болгож архив. Хамгийн сүүлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 20 хувийг Монголын бүх ард түмэнд эзэмшүүлэх шийдвэрийг УИХ-аас гаргалаа.

Гэхдээ чухам хэрхэн яаж эзэмшүүлэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Зөвхөн хувьцааг тараагаад зогсохгүй нэгж хувьцааны үнэлгээ хэдэн төгрөг байхыг хүртэл Засгийн газар ярьж байгаад шийдэх маягтай. Төр өөрийн мэдлийн компанийнхаа хувьцааг хэрхэн яаж хуваарилах нь хэнд ч хамаагүй л дээ. Төр шийдвэрээ гаргасан бол хэрэгжүүлэх л ёстой. Гэхдээ компанийн хувь¬цааны үнэ хэд байхыг хүртэл төр шийднэ гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Зүй номоороо бол Хөрөнгө оруулалтын банк IPO хийхийн өмнөх үнэлгээг хийж, хувьцааны үнэ яг хэдэн төгрөг байхыг тогтоодог билээ.

Тэгж байж, илүү бодитой үнэ тогтдог гэж байгаа. Тийм ч учраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш “Компанийн хувь¬цааны үнэлгээнд төр шууд оролцох нь зохимжгүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон биз ээ. “Эрдэнэс Тавантолгой”-нхон арга ядахдаа “Бидний мэддэг юм гэж юу ч үгүй боллоо” хэмээн халаглаж байгаа сур аттай. Уг нь жирийн компани олон улсын хөрөнгийн бирж дээр гарахад тийм ч урт хугацаа шаардагдаад байдаггүй гэдэг. Харин Тавантолгойн хувьд төрийн өмчит учраас төрийн хүнд суртал удаан, цалгар байдлаас болж, үнэндээ IPO хийнэ гэж ярихаас хэтрэхгүй болжээ.

Тодорхойгүй байдал зөвхөн монголчууд 10 хувь, эсвэл 20 хувь эзэмших асууддаар хязгаарлагдахгүй. Баруун цанхид олон улсын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх, дэд бүтцийн асуудлыг шийдэх гэх мэтээр ярьж болно. Оны өмнөхөн БНХАУ-ын “Шинхуа Энержи”, АНУ-ын “Пибоди Энержи” болон Орос Монголын хам” тарсан консорциумыг баруун цанхид оруулж ирэх хувилбарыг оруулж ирээд байсан. Энэ хүрээнд хятадын тал 40, АНУ 24, үлдсэн 36 хувийг Орос Монголын хамтарсан консорциум адил тэнцүү хэмжээтэйгээр эзэмшихээр байсан билээ. Гэвч Оросын тал эзэмшлийн хувиа нэмэгдүүлнэ гэж гүрийснээс болж, баруун цанхийн тендер чухам юу болж хувирах нь гацаанд ороод байгаа.

Нөгөөтэйгүүр Монголын талаас хөрөнгө оруулагчдад автозам, төмөр зам барих, дэд бүгцийг шийдэж, үйлдвэр байгуулах гэх мэт шаардлага тавьж буй. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд тийм ч ашигтай хувилбар биш учраас одоо баруун цанхид хөрөнгө оруулагч орж ирэх нь хүртэл эргэлзээтэй болчихоод байгаа гэнэ. “Эрдэнэс Таван¬толгой” компанийнхан арга ядахдаа баруун цанхи дээр өөрсдөө эхэлж үйл ажиллагаа явуулж, хөре хуулалт хийж, хөрөнгө оруулагчдыг өдөхөөр төлөвлөж байна. Баруун цанхиас гадна зүүн цанхийн асуудал ч бас тийм аятайхан биш. Зүүн цанхи дээр оператор компани гэрээгээр ажиллахаар болоод байгаа ч тэд өнөөг хүртэл ажлаа эхлээгүй байна. Гэхдээ оператор компаниуд дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлнэ гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Д.Дондов хэвлэлд өгсөн ярилц¬лагадаа дурьджээ.

Үүнээс гадна бас нэг том асуудал байгаа нь Тавантолгойн өр. Лондон, Хонконгийн хөрөн¬гийн биржийнхэн хүлээн авах гэж буй компаниа хамгийн түрүүңд өртэй юу гэдгийг нягтална.

Харин “Эрдэнэс Тавантолгой” 250 сая ам.долларын өртэй шүү дээ. Энэ өрийг төлсний дараа гадаадын хөрөнгийн биржүүд дээр илүү нэр хүндтэй, үнэ цэнтэй хувьцаагаа гаргах учиртай. Тус компанийн албаны эх сурвалж “Өрийг ирэх есдүгээр cap гэхэд төлж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Дахиж өр тавихгүй байх” хэмээн мөн дурьджээ. Үнэндээ өрийн асуу¬дал шийдэгдэхээс нааш хувьцаа гаргах талаар бодоод хэрэггүй гэхэд хилсдэхгүй байх. Энэ мэт асар олон асуудалтай, тодорхойгүй, өртэй компанийг гадаадын нэр хүндтэй биржүүд хүлээн авахаас татгалзах нь аргагүй шүү дээ.

Угаасаа ч асар өндөр шаардлага тавьдаг хөрөнгийн биржүүд. Ганц хөрөнгийн бирж ч гэлтгүй хөрөнгө оруулагчид ч бас сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор Тавантолгойн хувьцаанаас нэг хэсэгтээ л “айхаар” болчихлоо. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эртдээ л гэхэд долдугаар сард олон улсын зах зээлийг зорих нь дээ. Тэрнээс наана монголчууд газрын баялгаасаа үр шим хүртэх талаар бодоод дхэрэггүй гэсэн үг.

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих