Усны гүнж сэйл зарлажээ

Усыг ууж, буцалгаж, ахуйн хэрэглээгээ хангахаас гадна эрүүл мэнд, гоо сайхандаа ашиглаж болдог гэдгийг хүрээ хүүхнүүдэд тууштай хөдөлмөр зүтгэлийнхээ үрээр мэдрүүлсэн хүн бол Акуа фитнессийн Ука юм. Тэрээр гэр бүлийн амьдрал зохиож, намба төрх суусан ч усанд улам дурлаж, бизнесээ өргөжүүлэн, усан фитнессийг сонирхсон хүн бүхэнд боломж олгохыг зорьсоор байгаа билээ.  Тиймээс ч түүнийг “усны гүнж” гэж нэрийдэх болсон. Ука энэ удаад шинэ жилийн баяр дөхөж байгааг тохиолдуулан реклам сурталчилгаанд цас  мөс нэмж, оны хамгийн сүүлийн хямдралыг зарлаад байна. Усан фитнессээр хоёрхон цаг хичээллээд л үр дүнг нь мэдэрнэ гэж бардам амладаг тэрээр нийт хэрэглэгчдэдээ 20 хувийн хямдарлаар бэлэг барьж байгаа юм байна. Тус төвөөр тасралтгүй зургаан жил хичээллэж буй “Гурван охин” хамтлаг тус хямдралын шинэ нүүр царай нь болоод байгаа аж.

URL:

Сэтгэгдэл бичих