АМЛАСАНДАА ХЇРЭЭРЭЙ УИХ-ЫН ГИШЇЇД ЭЭ

Ахмад настан болон хєгжлийн бэрхшээлтэй иргэд Таван толгойн хувьцаанаас хvртэх нэг сая тєгрєгєє дєрєвдvгээр

сарын 1-нээс авч эхэлнэ хэмээн битvvхэн хvлээж суугаа. Ингэж хvлээх нь тэдний зєв. Учир нь, тєр засгийнхан “Дєрєвдvгээр сарын 1 гэхэд ахмадууд болон хєгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая тєгрєг бэлнээр нь эсвэл хувьцаа хэлбэрээр олгох болно” хэмээн шоудсан. Гэвч vнэн хэрэгтээ энэ мєнгийг дєрєвдvгээр сарын 1-нд єгнє гэсэн шийдвэр яг таг гараагvй байгаа аж. Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Будын тайлбарлаж буйгаар “Таван толгойн хувьцааны 20 хувийг иргэдэд vнэ тєлбєргvй эзэмшvvлэх асуудлыг манай Байнгын хороо хэлэлцээд дєрєвдvгээр сарын 1 гэхэд шийдэх нь зvйтэй гэсэн санал гаргасан. Ингээд Тєсвийн байнгын хороонд шилжvvлсэн. Ер нь ч тэгээд сонгууль дєхєж байна. Амлалтаа биелvvлэх учиртай. Ямартай ч, дєрєвдvгээр сар гэсэн хугацааг сунгаж болохгvй байх. Ингэх хугацаа алга. Тиймээс ямар ч байсан шийдэх байх” хэмээн тайлбарлав.

УИХ-ын гишvvд Таван толгойн хувьцааны хэдэн хувийг иргэдэд, хэдэн хувийг vндэсний аж ахуйн нэгжид олгох асуудалд хуралдааныхаа ихэнх цагийг зориулсан. Ингээд тус ордын хувьцааны 20 хувийг иргэдэд, гадаадын хєрєнгийн биржээр арилжаалахаар тєлєвлєєд буй 30 хувийн 10-ыг нь vндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн vнээр нь олгохоор шийдвэрлэв. Ингээд Монгол Улсын иргэн бvр 1072 ширхэг хувьцааны эзэн болох асуудлыг шийдсэн нь намрын чуулганаар гишvvдийн байгуулсан хамгийн том гавьяа гэж хэлж болох юм. Їvнийгээ ч Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд ажлаа тайлагнах vеэрээ онцолж байлаа.
Тус Байнгын хороо намрын чуулганы хугацаанд зургаан хуулийн тєсєл батлуулж, 23 хуульд нэмэлт єєрчлєлт оруулсны зэрэгцээ УИХ-ын тогтоолын тєсєл 16-г батлуулсан байна. Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн Зээлийн мэдээллийн тухай хууль нь баталгаа хєрєнгєгvйгээс болж банкнаас зээл авч чаддаггvй иргэдийн хувьд олзуурхууштай зvйл болсон. Учир нь, бичил бизнес, жижиг дунд vйлдвэрлэл эрхлэгчид санхvvгийн байгууллагаас зээл авахад Засгийн газар давхар батлан даагч болох юм. Засгийн газар аж ахуйн нэгжийн зээлд батлан даалт гаргах хєрєнгийг “Зээлийн батлан даалтын сан”-гаас гаргахаар болж.
Тvvнчлэн Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тодорхой заалт тусгажээ. Тухайлбал, компани товлосон хугацаандаа хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээгvй, ногдол ашгаа тараагаагvй бол хувьцаа эзэмшигч шvvхэд гомдол гаргах эрхтэй байхаар заасан байна. Мєн компанийн Тєлєєлєн удирдах зєвлєл есєн гишvvнтэй байна гэсэн заалт нэмж тусгасан. Ингэснээр компанийн ТУЗ-ийн бие даасан хараат бус байдал хангагдаж, тэдний хариуцлага дээшлэх сайн талтай гэдгийг хууль санаачлагчид онцолж байв.

Ардчилал


URL:

Сэтгэгдэл бичих