Монгол хэл бичигиин талаар ярилцая

Таилбар: Би зориуд баахан “алдаатаи” юм биччихлээ. Тэвчээртэи уншихииг хүсэе, дараана санал бодолоо хуваалцая.

Монгол хэлнии багш Галигаагиин Баярсаихан
2 дугаар сариин 21: Түвдиин төгсбуянтиин зурхаин тоололоор бол луу жилиин цагаан сариин битүүн энэ өдөр таарч баина. Жириин Монгол иргэн Галигаагиин Баярсаихании хувьд төрсөн өдөр. Минии хувид энэ өдөр төрүүлсэн болон өргөсөн аав, ээж нартаа талархал илэрхиилээд болохоно тэр.

2 дугаар сариин 21: Олон улсиин Эх хэлнии өдөр. НҮБ-аас энэ өдөрииг тэмдэглэх шиидвэр гарсанаас хоиш арав гаран жил өнгөрсөн боловч, Монгол улсад монгол хэлнии тэмдэглэлт өдөр инү ихэнхдээ цагаан сариин дуулианд дарагдаад өнгөрдөг. Дэлхии даяар таран суугаа олон сая монгол хэлтэнүүддээ өнгөрсөн ч гэсэн Эх хэлнии өдөриин мэнд хүргэе.

Минии үндсэн мэргэжил багш, монгол хэл уран зохиолиин дээд боловсролтои. Тэгээд чиг эх хэлнии баяриин өдөр, минии төрсөн өдөртэи давхцаж баигаана баяр дээр баяр саиханииг нэмдэг. Минии төрсөн ээж бас монгол хэл уран зохиолиин багш, ерөнхиилөгч Ц.Элбэгдоржиин (4-8 дугаар ангид суралцаж баихад. Г.Б) анги удирдсан багш ину. Үг олдож үхэр холдлоо тамини, гол асуудалдаа ороё.

Минии дээр бичсэн зүилээс Та бүхэн зарим “алдаа”-г лавтаияа анзаарсан болов уу. Юунии өмнө эгшиг үсэг гээж бичээгүи, нөгөөтэигүүр Ъ, Ь  буюу хатуу зөөлөнии тэмдэг, Й, Ы үсэгииг хэрэглээгүи. Бас нэгэн зүил бол гадаад үгииг монголоор орчуулж, эсвэл монгол дуудлагаар хөрвүүлэн хэрэглэх ёстои. Энэ гурван зүил дээр Монгол хэлтэнүүдиинхээ анхааралииг хандуулая. Яагаад гэвэл, энэ гурван зүилииг шиидчихвэл Монгол хэл наян хуви цэвэр ариун болно. Үлдсэн хорин хуви буюу наируулга, дүрэмиин алдаа мэтхэн бол шиидэж болох амархан асуудал.

Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гавияа ихтэи ч, Монгол бичигииг кириил үсэгт шилжүүлэхдээ багагүи алдаа гаргасан гэм буи. Нөгөө талаар төриин зүтгэлтэн Х.Чоибалсан, эрдэмтэн Ц.Дамдинсүрэн нарт кириил үсэгииг хасалгүи хэрэглэх шахалтииг Оросууд үзүүлсэн. Өнгөрсөн зуунии дөчөөд онд мордохиин хазгаи гэдэг болсон. Энэ алдааг эрдэмтэн Б.Ринчин, Чои.Лувсанжав нар залруулах гэж насаараа зүтгээд бараагүи билээ.

Нэг. Эгшиг гээх дүрэмииг халая.

Ямар нэгэн нэр үгиин эгшиг гээдэг явдалииг бүрмөсөн болиё. Засгийн газрын, Улсын их хурлын, Сэлэнгэ мөрний… гэх мэтчилэн буруу бичиж заншлаа. Засг, газр, хурл, мөрн… гэвэл ямар байна. Эгшиг гээж бичсэнээрээ бид эгшиг гээж яридаг болсон ину түмэн аюул. Харин үил үгиин хувид монгол хэлнии хөгжилиин явцад зарим эгшиг гээгдэх, сэлгэх учир бии. Аяла, хүсэ гэхиин үилиин язгуур ану аял, хүс гэж хэлэгдэх болсон тул заавал аялана, хүсэнэ гэх албагүи аялна, хүснэ гэж бичиж болно.

Монголчууд аа! Засагиин газариин, Улсиин их хуралиин, Ерөнхиилөгчиин тамгиин газариин, Сэлэнгэ мөрөнии… гэх мэтээр бичицгээе. Эгшиг гээх бол том алдаа, төриин томчуудиин анхааралииг хандуулая хэмээн том том жишээ татлаа. Саяхан нэгэн багш шави нартаа: “Саин бод” гэх үгииг олонтоо захин хэлж баисан ану нээтээр цацагдсан, багш хүнии хувид надад ч их таалагдсан. Саин бод!

Хоёр. Ъ, Ь буюу хатуу зөөлөнии тэмдэгииг халая. Й, Ы, Щ үсэгииг орхиё.

Авъя, ярилцъя, сонсъё, өгье, хүсье, очьё… гэхчилэн Монгол хэлэнд огт байдаггүи Ъ, Ь тэмдэг хэрэглэн буруу яриж бичдэгээ бүрмөсөн болиё. Үсэгииг хэлнэ үү гэхээс тэмдэгииг хэлнэ гэж баиж болохгүи. Монгол бичигт хэрхэн бичиж ирсэнээр үнэн мөнииг тогтоохоос өөр аргагүи. Аваиа, иарилцаиа, сонсоио, өгэиэ, хүсэиэ, очиио… гэж Монгол бичигт тэмдэглэж ирсэнииг үзэхүл: авая, ярилцая, сонсоё, өгөе, хүсэе, очиё… гэж бичих ёстои. Я, е, ё, ю туслах эгшиг инү иа, иэ, ио, иу гэсэн үг. Эгшигиин урд тэмдэг орно гэдэг бол тоон дотор үсэг цохиж явахаас ялгаана үгүи.

Авая, ярилцая, сонсоё, өгөе, хүсэе, очиё… гээд хэлээд үз, хэлэх гэсэн санаа чини хэвээрээ байна. Авъя, ярилцъя, сонсъё, өгье, хүсье, очьё… гэж хэлээд үз, хэлэх гэсэн санаа чини нэг л хатуу, захиран тушаасан, албархаг хүитэн болоод ирнэ. Эр үгэнд ану, ину болон эм үгэнд энү, инү гэх тодотгогч хэрэглэдэгииг НЬ гэж орлуулах болсон ину буруу. Орчин цагиин яриании хэлэндээ тохируулан “явахана, очихоно” гэх ч юм уу,  эсвэл “ину, инү”-гээ сэргээн хэрэглэх энү зохилтои мэт. Минии, чинии гэхиин товчлол бол мини, чини болохоос минь, чинь огтхон ч биш. Үүн лүгээ адил мори, хони… гэхэд саармаг “и” дуудагдахаас бус, зөөлөнии тэмдэг хэлэгдэхгүи.

Й, Ы, Щ гурав бол ямар ч хэрэггүи үсэгүүд баигаа юм. Үйлийн, айлын гэж орооцолдсон юм бичих ямар хэрэг байна. Үилиин, аилиин хэмээн бичлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Уул нуруунии уул, уули шувуунии уули гэдэг хоёр үгэнд харияалахиин нөхцөл залгахад уулиин гэж адил бичигдэх зэрэг цөөхөн жишээ гарах баих. Гэхдээ нөхцөл залгана гэдэг бол өгүүлбэрт орно гэсэн үг, утгаараа ялгарна. Монголд Щетинкин гэдэг орос хүн ирж баисан, түүний нэрииг махчилан бичих гэж Щ үсэг монгол хэлэнд баисаар баих уу. Монгол дуудлагаар бол Шэтиинкин шүү дээ.

Энэ бүхэн эхэндээ сонин санагдах баих. Гэхдээ монгол хэл бичиг иим л баисан, иим ч баих ёстои. Төрөлх монгол бичигээ хүүхдүүд саин сурч чадахгүи баигаана дээр дурдсан алдаатаи дүрэмиин гаи юм. Саин бод!

Гурав. Гадаад үгииг монголоор орчуулж, эсвэл монгол дуудлагаар хөрвүүлэн хэрэглэе.

Хэм гэдэг саихан монгол үг бэлээхэн баисаар атал, градус гэж ярих явдал зурагтиин мэдээгээр хүртэл мэр сэр үзэгдсээр байгаана харамсалтаи. Алим гэдэг үг баисаар атал яавлаг гэж яридаг хүн цөөнгүи баидагтаи адилхан юм даа. Иим жишээг хэдэн зуугаар ину хэлж болно. Зурагтиин мэдээ, ярилцлага, элдэв хаяг, зар сурталчилгаа зэрэгт гадаад үг, үсэгииг дэндүү замбараагүи хэрэглэх болсон ину цаашдаа монгол хэлииг устгах нигууртаи. Үүн дээр л төр засаг мини төмөр нүүрээ гаргаад өгөөч.

Гадаад үгииг аль болох монголоор орчуулан хэрэглэе. Заримдаа орчуулах гээд оршуулах явдал буи. Машин гэдэг үг монголчлогдчихсон учир орчуулах албагүи, гэхдээ машиин гэж дууддагаараа бичие. Үүн лүгээ адил олон жишээ баина. Монгол үгииг гадаадаар хэлэхииг цээрлэе, гадаад үгииг орчуулахад түвэгтэи бол монгол дуудлагаар хөрвүүлэн хэрэглэе. “Компьютер” гэж хэл амаа сугалчих дөхсөнд орвол, “гомбутэр” гэх бараг л монгол болсон үгээр хэлж бичвэл ямар вэ? Энэ мэт жишээг доор жагсаав.

Тухаилбал: Интернэт-цахим ертөнц-нээт, веб сайт-цахим хуудас-бээв саит, фэйсбүүк-цахим нүүр-пээсбүүг,  фэйсбүүк групп-цахим нүүр гүрүүп-пээсбүүг гүрүүп, твиттер-жиргээ-тивиитэр, мессенжер-мээсэнжир, мессеж-мээсэж, феодал-пиидал, социализм-соцлиизэм, социалист-соцлиист, коммунист-комниист, телевиз-зурагт-тэлвииз, радио-араажав, FM радио-эпээм араажав, рашаан-аршаан, микрофон-өсгөгч-мигорпоон, такси-тагсии, автобус-автуус, троллейбус-торлоибуус, шоу-цэнгүүн-шоовуу, хими-хиим, биологи-биолоог, физик-пиизиг, математик-матмаатиг, алгебр-аилгэвэр, станц-истаанц, стандарт-жишиг-истандаарт, энерги-эрч хүч-энээрэг, химич-хиимч, биологич-биолоогч, кирилл-хэрүүл-кириил, пирожки-пиршгии… за болиё, тамини. Монголчууд бид ингэж яридаг, үүгээрээ л бичие. Гадаадаас түрэмгиилэн орж ирсэн эдгээр “сахилгагүи, золигиин” үгсииг эх хэлэндээ урвуулан уусгая. Саин бод!

Дөрөв. Эрх бүхии хүмүүс, эрдэмтэн багш нар, ардууддаа хандах ину:

Хоёр жилиин өмнөхөн УИХ-иин эрхэм гишүүн Л.Гүндалаи Монгол үсэгиин цагаан толгоин хуулиин төсөл санаачилсан. Зөв зүил сэдсэн боловч, өөриин санаагаа саин оилгуулж чадаагүи өнгөрсөн. Минии бие энэ санааг бага зэрэг засварлан баяжуулж, эргэн сануулж баина. Эрдэмтэн багш нар санаа оноогоо нэмэрлэн улам саижруулах буи заа. Монгол үсэгиин цагаан толгоин хуулиин төсөлииг эрхэм гишүүн Л.Гүндалаи дахин өргөн барих ажил гарахнээ. Ерөнхиилөгч болон УИХ, Засагиин газариин эрхэм гишүүд, мөн БСШУ-ии саид Ё.Отгонбаяр нариин дэмжлэг чухал баихана мэдээж. Энэ асуудалииг шиидэж төрөлх Монгол хэлээ цэвэр ариун баилгах ахул, Та бүхэнии үеиин үед дурсагдах гавияа болох бус уу. Шинэ Үндсэн хуулииг хэлэлцэн баталсан АИХ-иин диптаатууд ямар хүндтэи баидаг билээ дээ. Эд баялагииг түмэнтээ яриад, эх хэлээ таг мартаад баигаа шүү.

Хорин жилиин тэртээ, эрдэмтэн Чои.Лувсанжав: “1943 оноос кириил үсэгииг албадан хэрэглүүлсээр Монголын ард түмэн үндэснии түүх соёлоосоо хагацан холдож, залуу үеиинхэн мини буруу зохиосон үсэгиин дүрэмиин хар гаигаар түг яг хэмээсэн хэлтэи болжээ. Орос үсэгииг үндэслэн зохиосон дүрэм инү монгол хэлэнд ОГТИИН ХЭРЭГЦЭЭГҮИ ъ, ь, й, ы, щ, я, е, ё, ю зэрэг хари хэлнии үсэгииг хэрэглүүлэн түүндээн тааруулан, монгол үг наируулга хэлнии боловсролд огт хамаагүи зохиомол дүрэмээр дүрэмдэж олон арван жил болов. Энэ дүрэм инү монгол хэлнии авиа зүи, авиа судлал, үг бүтэх ёсииг үлэмж зөрчсөн тул хэл шинжлэлиин хувид үндэслэлгүи зүил юм…” хэмээжүхүи.

Минии хувид кириил үсэгииг хэрэглэж баигаа цагт я, е, ё, ю үсэгииг хэвээр хэрэглэж баисан чиг яахав хэмээн боддог, гагцхүү энэ үсэгүүд: иа, иэ, ио, иу үсэг шүү гэдэгииг байнга сануулж байх хэрэгтэи. Сануулахгүи болохоор: авъя, ярилцъя, сонсъё, өгье, хүсье, очьё… гэхчилэн буруу бичээд баина.

Булгаар улсиин иргэн ах дүү Кириил, Мипоодии нар кириил үсэгииг зохиосон. Орос, Булгаар зэрэг ислаав хэлтэнүүдиин таван оронд хэрэглэгддэг. Монгол бичигтээ шилжих аваас бид хэл бичиг, үсэгиин дүрэмиин ямар чиг хэрүүлгүи болно. Монгол бичиг гомбутэрт бүрэн параграамчлагдсан, кириил үсэгиин “зөв бичих дүрэм” гэгч инү бөөн холион бантан баидаг учир параграамчлагддаггүи. Одоохондоо монгол бичигт шилжиж чадахгүи юм гэхэд, латиин үсэгииг хэрэглэж болох талтаи. Дэлхиин ихэнх оронд хэрэглэгдэх латиин үсэгээр Монголиин наиман настаи балчираас эхлээд наян настаи буурал хүртэл мээсэж бичээд сурчихсан баина. Монгол бичиг, латин бичигиин үсэгиин тоо, авиа, дуудлага, галиг гээд бараг бүгд ижил. Монгол бичиг, латин үсэгиин алинд чиг шилжиж чаддаггүи юм бол, дээр дурдсан өнгөн засал хииж эх бичигтээн оиртуулая. Иим нөхцөлд кириил үсэгииг оириин хэдэн жилдээ хэрэглээд явбал болохгүи гэсэн юм чиг алга даа.

Маргаашнаас эхлээд ингээд бичээд баи гэж би хэлээгүи шүү. Бүгдээрээ зөвлөвөл буруугүи, бүлээн усаар угаавал хиргүи. Ярилцая, мэтгэлцэе, тэгээд санаа оноогоо төр засагтаан уламжлая. Хууль тогтоомж, дүрэм журамдаа жаахан засвар хиие хэмээвэи. Саин бод!

Төгсгөлиин оронд:

2012 онии 2 дугаар сариин 21-нд олон улсиин Эх хэлнии өдөр (бас минии төрсөн өдөр. Г.Б) үүнииг бичлээ. Гэхдээ Түвдиин төгсбуянтиин зурхаин тоололоор тэмдэглэсэн энэ жилиин цагаан сариин сүр хүчинд дарагдан, гурван хоног мэдээлэлээ түгээж чадсангүи. Гэхдээ Галигаагиин Баярсаихан би бээр гучаад жил санаашран бодож явсан зүилээ цаасан дээр буулгаж чадсан учир надад баяриин саихан мэдрэмж төрөх ажээ.

Монголчууд аа! Эх хэлээ дээдэлдэг их зохиолчидиин шүлэгииг Та бүхэн саин мэдэх боловч дахин сануулая.

Д.Нацагдорж:

Өсөхөөс сурсан үндэснии хэл мартаж болшгүи соёл

Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүи орон…

Б.Ринчин:

Чихинү чимэг болсон аялгуу саихан Монгол хэл

Чин зоригт өвөг дээдэсиин минь өв их эрдэнэ…

2012 онии 2 дугаар сариин 21

Монгол хэлнии багш Галигаагиин Баярсаихан


URL:

Сэтгэгдэл бичих