Монгол улс Лаост газар түрээслэхээр болов
Cap шинийн босгон дээр манай улсад ирсэн эхний хүндэт зочин нь Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн тэргүүн Пани Ятодү байлаа. Түүний манай улсад хийж байгаа албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ. Үндэсний ассамблейн хэд хэдэн Байнгын хороодын дарга нараас бүрдсэн томоохон бүрэлдэхүүнтэй ирсэн Лаосын спикер Пани Ятодүг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл төв талбайд угтаж авсан бөгөөд зочид эхлээд жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Мөн тэрбээр Төрийн ордны хүндэтгэлийн дэвтэрт гарын үсгээ үлдээснээр УИХ-ын даргатай хийх албан уулзалтаа эхэлсэн юм. Уулзалтын үр дүнд талууд эдийн засгийн салбарт тэр дундаа хөдөө аж ахуйн чиглэлээр хамтрахаар санал солилцжээ. Тухайлбал, Монгол Улс, Лаосын цагаан будаа болон модны үйлдвэрт хәл тавих гарц нээгдсэн аж.
Ингэснээр Монгол Улс Лаост тодорхой хугацаагаар газар түрээслэн 10 мянган га-д цагаан будаа, таван мянган га-д мод тарихаар тохиролцжээ. Харин Лаосчуудын тухайд Монголд махны үйлдвэр барихаар болсон байна. Тэр дундаа хонины махны үйлдвэр барих бололцоо байгаа гэсэн. УИХ-аас хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийг баталсан. Энэ хууль хэрэгжиж эхлэхээр дээрх санал ажил хэрэг болох юм байна. Мөн Монгол Лаос улсууд олон улсын төвшинд аливаа санал дээр бие биеэ харилцан дэмжихээр тохиролцжээ. дундаа Ази номхон далайн орнуудын дээд хэмжээ аливаа уулзалт, арга хэмжэнд Лаос Монголыг дэмжиж орохоор болсон аж.
БНАЛАУ-ын Үндэсннй ассамблейн дарга Пани Ятодүгийн хувьд энэ удаагийн айлчлал нь зөвхөн улс төр биш худалдаа, эдийн засаг, тэр дундаа орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааны үүдийг нээсэн ач холбогдолтой болж байгааг хэлж байв. Айлчлалын талаар мэдээлэл хийсний дараа зочид УИХ-ын танхимтай танилцсан. Өмнө нь гадны зочид, төлөөлөгчид УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцаж байснаас, танхим үзэж байсан удаагүй. Харин энэ удаад эрхэм зочид үзэх шалтгаантай аж. Учир нь УИХ-ын чуулганы танхимын бор ширээнүүдийг Лаосын ард түмэн бэлэг болгон өгсөн аж.
Өчигдөр мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатагтай Пани Ятодүг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр оны эцсээр болох Ази, Европын парламентын VII чуулган. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийг оролцоно гэдэгт найдаж байгаагаа дуулгалаа. Учир нь тус чуулганыг Лаос улс зохион байгуулж байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн хувьд “НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлээд байгаа. Тэр сонгуулиар Монголыг дэмжинэ гэдэгт итгэж айна. Лаос Улс АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа нь олон улсын хүрээнд өөрийгөө илэрхийлж буй нэг хэлбэр юм.
Тус дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байна. Тэр үеэр Лаосын төр, засгийн удирдлагуудтай уулзах, лаосын ард түмний ололт амжилттай танилцах боломж олдоно гэж бодож байна” гэсэн юм. Лаосын Үндэсний ассамблейн тэргүүн Ерөнхий сайд С.Батболдод мән бараалхсан. Ерөнхий сайдын хувьд “Хөдөө аж ахуй зэрэг уламжлалт салбараас гадна бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байгааг хэлсэн. Боловсрол, эрүүл мэнд хүмүүнлэгийн салбарт бие биенээ дэмжиж, амжилттай ажиллаж байгаагийн зэрэгцээ Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төв байгуулахад БНАЛАУ тууштай дэмжлэг үзүүлсэнд талархаж байна” гэсэн юм.
Б.Даваа
URL: