МҮЭ-ийнхэн Засгийн газрыг шүүхэд өгнө

Шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн үнийн хямралыг зохицуулах зорилгоор МҮЭХ Засгийн газартай гурван талт гэрээ хэлэлцээр хийсэн билээ. Харамсалтай нь ширээний хойно сууж ярилцаж хэлэлцсэндээ Засгийн газар хүрсэнгүй. Өнөөдөр шатахууны үнэ өндөр хэвээр, үнийн өсөлт үргэлжилсээр байгаа юм. Тиймээс МҮЭ хэлсэндээ хүрээгүй засгийн газрыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ.  Тус холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Засгийн газар энэ удаа биднийг хуурч чадахгүй. Бид тэднийг ажлаа хийтэл жагсана” хэмээн ярьсан байна.

WWW.INET.MN


URL:

Сэтгэгдэл бичих