Нийслэлийг салхин эрчим хүчээр хангана
Салхинаас эрчии хүч гаргаж авах судалгааны ажил сүүлийн хэдэн жил өрнөсөн. Судалгаагаар манай улс салхиныхаа нөөцөөр Хятад улсыг ч хангах боломжтой гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл энэхүү судалгаа тун удахгүй ажил хэрэг болох нь. Мянганы сорилтын сангийн Цэвэр агаар төслийн санхүүжилтээр салхины цахилгаан станц байгуулахаар болжээ. Аймгийн Эрдэнэ сумын Салхит уулнаа сууриа тавьсан уг ажил хэдийнэ эхэлсэн байна. Одоогоор угсралтын шатанд явагдаж байгаа ажээ. Тус станцад үйлдвэрлэгдсэн эрчим хүчээр нийслэлийг хангах бөгөөд төвийн эрчим хүчтэй холбох ажил эхэлжээ.
URL: