Ерөнхийлөгч өө, нэг иргэний эзэмших лицензийн тоог хуульчилъя
“Гурван сайхан”, “Монголресорсэс эксплорейшн”, “Интернейшнл Юраниум Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Д.Самбалайбатын эзэмшдэг 164 лицензийн төгсгөлийн хэсгийг хүргэж байна. Д.Самбалайбат гэгч Ерөнхийл өгчийн Тамгын газрын дэргэдэх ажлын хэсгийн гишүүн, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны тэргүүн Д.БатЭрдэнэ ахынхаа буянаар аль ашигтай, үнэ цэнтэй ордуудыг эзэмшсэн байдаг. Нэг хүний гар дээр ингэж олноороо төвлөрсөн лицензийн тоог ойрын хугацаанд хуульчлах шаардлагатай болжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм хууль санаачилж, батлуулж чадвал Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон газрын баялгаас тэгш хүртэх нөхц өл бололцоо бүрдэх билээ. Эс бөгөөс лицензийн наймаагаар гаршсан дамын наймаачид Монголын ашигт малтмалын лицензийг гадныханд арилжаад дуусах нь. Хамгийн эмгэнэлтэй нь ашигт малтмалын лицензийг 30 жилээр олгож, 20 жилээр хоёр удаа сунган, 70 жил ашиглуулдаг. Ингэхээр хэдэн зуугаараа олгогдсон лицензүүд гадны хөрөнгө оруулагчдын гар дээр очвол Монголын ирээд үйг юу хүлээж байгаа нь ойлгомжтой. Иймээс Ерөнхийлөч та Монгол Улсын нэг иргэний эзэмших лицензийг тоог хуульчлах шаардлагатай байна.
Ахтайгаа нийлж төрийн компанийг хувьчилсан Д.Самбалайбатын 164 лицензийн төгсгөлийг хүргэж байна
URL: