Г.Зандашатар тэргүүтнүүд цөмийн хаягдлыг Монголд булшлах 10 тэрбумын долларын гэрээ хийж байсныг С.Энхбат дэлгэлээ
Тэр нь цөмийн хаягдлыг Монголд булшлах асуудал юм. Өнгөрсөн жилээс эхлэн дэлхийн томоохон хэвлэлүүдэд Монголын нутагт цөмийн хаягдлыг булшлахаар болсон хэмээн бичсэн нь нэлээн шуугиан тарьж байсан. Хүний удмын сан, генд хүчтэй нөлөөлдөг, 300 мянган жил цөмийн хаягдлыг Монголд хадгалуулах асуудлыг нэр нөлөө бүхий хэд хэдэн хүн ярьж ажил хэрэг болгох гэж байсныг С.Энхбат батлан ярилаа.
Тэдгээр хүмүүсийг шалгуулах гээд хууль хяналтын байгууллагуудад ч өгсөн байна. С.Энхбатын хэлснээр бол Монголд нэг кг цөмийн хаягдлыг 500 доллараар хадгална гэж тохироод 10 тэрбум долларын хаягдлыг булшлахаар төлөвлөж байжээ. Энэхүү аман хэлэлцээг хийсэн хүмүүс нь УИХ-ын гишүүн Г.Занданшатар, тэргүүтэй хүмүүс юм байна.
Хэрвээ С.Энхбатын хэлсэн дээрх үг нотлогдох аваас эх орныхоо үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хорт бодисыг хадгалах талаар ярьсан хүмүүсийг хуулийн хариуцлагад татах ёстой.
Эх сурвалж: “Монголын нэг өдөр”
URL: