ХОТОЛ ОЛНООРОО САЙХАН ШИНЭЛЛЭЭ

Айлчлан ирсэн баясгалант хэмээх усан луу жилээ монгол түмэн сайхан угтлаа. Идээ будаа нь элбэг, эд хөрөнгө нь аривжиж, эрүүл энх, аз жаргал дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн, шинийн 1-ний нараа хуурайлсаар угтав. Усан луу жилийн баяраар найман настай балчраас, наян настай буурлууд маань үндэсний хувцсаараа гоёсон нь энэ жилийн баярын нэг онцлог гэлтэй. Нийслэлийн гудамжаар монгол дээл, хантааз, малгайгаар гоёсон залуу хос дүүрэн. Хараа булаах тэдний гоёл монгол хүн бүрийн сэтгэлийг баясгасан нь дамжиггүй.


URL:

Сэтгэгдэл бичих