“ЗАСАЛ ХИЙЛГЭНЭ ГЭДЭГ МУХАР СҮСЭГ БИШ”

Баясгалант хэмээх хар усан луу жил гарлаа. Луу хэмээгч тэнгэрийн догшин амьтныг бэлгэдсэн жилүүд ер нь хатуу ширүүн байдаг нигууртай аж. Харин гарч буй жил сүүлийн таван удаа тохиож буй луу жилийн дотор хамгийн зөөлөн нь учраас хүн бүхэнд өгөөжөө хайрлах гэнэ. Түүнчлэн хур бороо тэгш сайхан байх тул тариа будаа арвин хурааж, мал сүрэг тарга тэвээрэг сайтай байх тухай хамба лам нар айлдаж байна. Туулай жилээ үдэж, луу жилээ угтах заагаар нийслэлийн удирдлагууд бурхан шашны төвүүдэд очиж, иргэдийнхээ ажил амьдралыг даатган ном хуруулсан юм. Улаанбаатар хотын захирагч Г.Мөнх баяр Гандантэгчэнлин хийдийн лам хувра гуудаар ном хуруулсан бол нийс лэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг битүүний өдрийн морин цагт Мамба дацан хийдэд зочилсон. Тус хийдийн тэргүүн хамба Д.Нацаг дорж “Монголын ард түмний тө лөө их зүйлийг хийх эрхэм үүрэгтэй дээд хүмүүний төрлийг авсан хүн бү хэн дор бүртээ сүсэг бишрэлээ бий бол гож, нийт ард түмнийхээ төлөө тэр чадлаа раа зүтгэх хэрэгтэй. Бид өнөөдөр хэдий чинээ сайхан, зөв сэтгэлээр зүтгэнэ, төдий чинээ хөгжил цэцэглэлт, эв найрамдал, сайхан амьдрал бий бол гоно” хэмээгээд “Жил болгон өөр өөр өнгөтэй. Тухайн жилийн барцад, саадыг гаргахын тулд ямар бие мах бодтой, ямар жилтэйгээс хамаараад засал номоо хийлгэх хэрэгтэй. Засал хийлгэх нь зүгээр нэг мухар сүсэг биш. Олон салбар ухааны цогц уулзвар, шинжлэх ухаан. Тиймээс үүнийг хүн бүхэн дор бүртээ эрхэмлэж байх учиртай” гэв. Ийнхүү Улаанбаатар хотын буддын шаш ны төв хийдүүдийн хамба нар нийс лэлч үүддээ эрүүл энх байж, луу жилдээ санасан бүхэн нь номын ёсоор сэтгэгчлэн бүтэхийг ерөөв.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих