Хөдөлгөөнт эргүүлийн дэслэгч амиа хорложээ

Хөдөлгөөнт эргүүлиин газрын алба хаагч, цагдаагийн дэслэгч сар шинийн өмнө амиа хорложээ. Тэрээр Хөдөлгөөнт эргүүлиин газарт цөөнгүй жил ажилласан, ажилдаа туршлагатай нэгэн байжээ. Түүний амиа хорлосон шалтгаан нь ажилтай нь биш ар гэрийнхэнтэй нь холбоотой байсан гэнэ. Талийгаач эхнэртэйгээ муудалцсаныхаа дараа зочид буудалд оржээ. Улмаар орны цагаан хэрэгсэл дээр гэрээслэл бичиж үлдээгээд хоолойгоо боож амиа хорлосон байна. Түүний гэрээслэлийн ихэнх нь эхнэртээ хандсан байжээ.

Б.ЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих