Усыг нано түвшинд цэвэршүүлж байна

Монгол эрдэмтний ухаанаар усыг цэвэршүүлж, цэнгэгжүүлэх технологи бий болсоор багагүй хугацаа өнгөрчээ.

НҮБ-ын зөвлөх, доктор Т.Бадарчин “Нано түвшинд усыг цэнгэгжүүлж цэвэршүүлэх технологи” боловсруулан 2000 оноос үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэн байна. Ус бол нууц нь бүрэн тайлагдаагүй гайхамшигт бодис. Хүмүүс усны мөн чанарыг ойлгоогүйн улмаас экологийн тэнцвэр алдагдахын хэрээр унд ахуйн хэрэглээний ус бохирдож, бүтцийн өөрчлөлтөд ордгийг дэлхийн судлаач, эрдэмтэд санал нэгтэй нотлон зөвшөөрдөг.

Усыг хлороор ариутгадаг химийн технологи нь үр дүн муутай, өртөг зардал өндөр, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон учир НҮБ 30 жилийн өмнөөс уг технологийг хориглох зөвлөмж гаргажээ.

Усны молекулийн нэгэн гайхамшигт чанар нь хүн байгалийн мэдээллийг өөртөө агуулж, удамшуулан дамжуулдаг нь бөгөөд усны молекулийн бүтэц зөв байх нөхцөлд энэ шинж чанар нь хангагддагийг тогтоосон шинэ нээлт ч гарсан юм. Усыг нано түвшинд цэвэршүүлж хэрэглэхэд усан хангамжийн шугам хоолойд тогтсон хаг хурдас бүрэн цэвэршээд зогсохгүй хүний удамшил, эсийн генд эерэг нөлөөлдөг нь тогтоогдсон байна.

Энэхүү технологийн ус цэвэршүүлэх аппаратыг 2004 онд Дорноговь аймгийн Айраг сумын уулын үйлдвэрийн ундны усны эх үүсвэрт суурилуулснаас хойш хатуулаг ихтэй, бохир ус ундны усны стандартыг хангахуйц болтлоо цэвэршжээ.

Мөн 2006 онд 4 дүгээр цахилгаан станцын эргэлтийн усны системд тус технологийг гурван сарын турш ашиглахад усны хоолойд хаг үүсэхээс сэргийлж, зэвний идэгдэлтийг бууруулсан байдаг. Усыг нано түвшинд цэвэршүүлж, цэнгэгжүүлэх технологийг уул уурхайн баяжуулах үйлдвэрт хэрэглэхэд баяжмалын гарц нэмэгдэх боломжтой гэдгийг мөн тогтоогоод байгаа юм.

О.Хосцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих