Британи, Францад нефть нийлүүлэхээ болив

Иран улс Британи, Францын компаниудад нефть нийлүүлэхээ зогсоосон тухай Лалын бүгд найрамдах улсын Нефтийн яамны төлөөлөгч Алирезу Никзада мэдээллээ.

“Британи, Францын компаниудад түүхий нефть экспортлохоо болилоо. Бид нефтиэ шинэ хэрэглэгчдэдээ нийлүүлнэ” гэж Никзад мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Франц, Итали, Испани, Грек, Портутали, Нидерландад нефть нийлүүлэхээ больсон тухай Ираны телевизийн Press TV суваг мэдээлсэн. Дараа нь энэ мэдээллийг Ираны Нефтийн яам няцаагаад, хүмүүнлэгийн шалтгаанаар нефть нийлүүлэхээ болиогүй гэж мэдэгджээ.

Европын Холбооны гишүүн орнууд Иранд хориг арга хэмжээ авч, ирэх долдугаар сарын 1-нээс Тегеранаас нефть авахаа болихоор санал нэгдсэн билээ.
Европын орнуудын Иранаас авдаг нефтийн 68 хувийг Грек, Итади, Испани авдаг. Грек улс Иранаас авдаг нефтийн 35 хувийг хэрэглэдэг байна.

АНУ болон Өрнөдийн бусад хэд хэдэн улс Ираныг энхийн атом нэрийн дор цөмийн зэвсэг бүтээж байна хэмээн буруушаадаг билээ. Үүнийг Тегеран няцаагаад, цөмийн хөтөлбөр нь зөвхөн улс орныхоо эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн гэж мэдэгддэг юм.

Үүний сацуу өчигдөр Ираны хөлөг онгоцууд Суэцийн сувгаар дамжин Газар дундын тэнгис рүү гарчээ. Энэ нь Лалын бүгд найрамдах улсын цэргийн хүчийг харуулах, хөрш орнууддаа энх тайван болон нөхөрлөлийн дохио илгээх зорилготой аж.

Өнгөрсөн долоо хоногт Ираны хоёр хөлог онгоц Сирийн Тартус боомтод очсон байна. Израйлийн эрх баригчид хөлөг онгоцуудын шилжилт хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд улс орных нь хил рүү ойртвол шаардлагатай арга хэмжээг авахад бэлэн болжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Ираны байлдааны “Алванд”, “Харк” хөлөг онгоц 1979 оны лалын хувьсгалаас хойш анх удаа Суэцийн сувгаар дамжин Сирид нөхөрсөг айлчлал хийсэн.

Харин Израиль энэ аяллыг “өдөөн хатгалга” гэж нэрлэсэн билээ. Тэрчлэн Ираны эрдэмтэд Кума хотын ойролцоо газар дор орших цөмийн төвд уран баяжуулах шинэ үеийн хэдэн мянган центрифуг суурилуулахаар төлөвлөж байгаа тухай дипломат эх сурвалжаас иш татан Би-Би-Си мэдээлжээ.

Шинэ центрифуг нь Тегеран цөмийн хөтөлбөрөө мэдэгдэхүйц түргэтгэхэд тус болох аж. Урьд нь Ираны эрх баригчид Натанз дахь цөмийн объектдоо шинэ үеийн центрифуг суурилуулснаа мэдээлсэн билээ. Би-Би-Си-гийн мэдээлснээр, энэ долоо xoногт Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн / МАГАТЭ/ төлөөлөгчид хэлэлцээ хийхээр Ирандочно. Тус агентлагийн шинжээчид өнгөрсөн сард Тегеранд очсон боловч иранчууд тэднийг цөмийн объектууддаа нэвтрүүлээгүй байна.

З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих