Төрийн өндөрлөгүүд гандан хийдээр орохгүй

Төрийн гурван өндөрлөг жил бүр өндөр настнуудтай золголт хийдэг уламжлалтай. Ингэхдээ гэрт нь очиж золгодог байсан бол өнгөрсөн жилээс эхлэн Төрийн ордонд урьж золголт хийдэг болоод буй.

Энэ жил шинийн 1-нд Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд есөн ахмадыг урьж, золголт хийхээр тогтсон байна.

Нийслэлийн хамгийн өндөр настай есөн буурайг Төрийн ордонд хүлээн авч золгоход нийт 15 минут шаардлагатай гэж тус тусынх нь ажлын албанаас үзсэн бололтой. Төрийн өндөрлөгүүдийн золголт шинийн 1-ний 09:00 цагт эхэлж 09:15 цагт өндөрлөх аж.

Энэ жил гандан хийдээр орохгүй бөгөөд төрийн золголтыг ийнхүү авсаархан үйлдэх аж. Харин тэд УИХ-ын гишүүдтэй шинийн 2-нд золгох юм байна. УИХ-ын гишүүд мөн л Төрийн ордонд ирж золголт хийх юм байна.

Э.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих