Зуны цагтаа шилжмээр байна…

Хаврын урь хэдийнэ орж, эрт гэгээтэй болж өдөр уртасч байна. Энэ нь ажил амжуулахад хугацаа их байна гэсэн үг. Манай сонин бизнес эрхлэгчдийн саналын дагуу зуны цагт шилжиж цагийг урагшлуулж их юм бүтээе хэмээн олон нийтийг сүүлийн гурван жил уриалж байгаа. Энэ ажил маань бага ч гэсэн үр дунгээ егч, нийслэл хотын захиргааныхан өглөө 08 цагт ажилдаа цугладаг болоод байгаа. Манай уриалгыг хилийн чанадаас хүртэл дэмжиж саяхан Канад улсад ажиллаж, амьдарч байгаа хэсэг монголчууд бидэнд мессеж ирүүлсэн юм. Түүнд, барууны орнуудад агаарын бохирдолтой холбоотойгоор машин унах нь багасч явган их явдаг болсон гзэд, бид ч гэсэн өглөө бүр ажил албандаа алхаж очдог болсон.

Хэрэв Улаанбаатарт утааг арилгачихвал хүмүүс бидний адил бүгд алхдаг болчихвол сайхан байна хэмээн саналаа дайсан юм. Мөн манай сонины хаягаар дотоодоос ч зарим иргэд ч “Zunii tsagtaa shiljmeer bna. Nar 05 tsagt mandaj mongolchuud 09 tsagt ajilaa ehilj bna. Untah tsagaa bagas-gah heregtei” байна гэж саналаа ирүүлсээр байна.

Эх сурвалж: “Бизнес таймс”  сонин


URL:

Сэтгэгдэл бичих