УИХ-ын гишүүдээс сар шинээр ахмадууддаа барих бэлэг түр хойшиллоо
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Энхболд, Д.Ганхуяг, Л.Гантөмөр нар сар шинээр ахмадууддаа барих бэлэг түр хойшилжээ. Учир нь тэдний санаачилсан ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэн эцсийн хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа бөгөөд ирэх ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж шийдэгдэх ёстой байсан. Гэвч УИХ дахь МАН-ын олонхийн бүлэг завсарлага авснаас болж түр хойшлогдсон байна.
Хэрэв энэ хууль батлагдсан бол 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 187.000 ахмадын тэтгэвэр 1995 оноос хойш ижил ажил эрхлэж, адил цалин авч байсан иргэдтэй адилхан тэтгэвэр авах боломжтой болох байлаа.
URL: