Г.Уянга: 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ
Өнгөрсөн долоо хоногт болсон нэг үйл явдал нь парлатентед суудалгүй намууд нэгдэж ирэх 2012 оны сонгуульд эвсэл байгуулж өрсөлдөхөөр болсон билээ. Амлалт нэхэх ард түмний холбооныхон энэ эсвэлд нэгдсэн юм. Энэ үеэр тус хөдөлгөөний зохицуулагч Г.Уянгааас цөөн асуултад хариулт авсан юм.
-Таван нам болон иргэний хөдөлгөөнүүд нэгдсэнээр МАН, АН-ны эсрэг гуравдагч хүчин болж байна гэж ойлгож болох уу?
-МАН, АН-ыг эсэргүүцэхээсээ илүү улс эх орныхоо төлөө нэгдэж, хамтарч хийх ажил их байна. Монголоо аварч үлдэх, монгол хүнийхээ төлөө хийх үйлс маань нэг алхмаар урагшилж байна гэж дүгнэж байгаа. Бүх санаж, зорьж байсан зүйлдээ бүрэн гүйцэд хүрээгүй байна. Өөр олон эвсэл, хүчнүүд энэ бүхэнд нэгдэж хүчээ нэгтгэх нь зүйтэй зүйтэй болов уу. Хоорондоо хуваагдалтай байвал улс орон хөгжихгүй. Тиймээс хуваагдлын төлөө бус нэгдлийн төлөөх эвсэл гэж ойлгож болно.
-Тавантолгойн хувьцааг иргэн бүрт тэгш олгоно гэж байсан. Гэтэл одоо иргэд хувьцаа, мөнгө хоёрын аль нэгийг нь сонгохоор болсон. Энэ тэгш бус хуваарилалтыг энэхүү эсвэлийг байгуулсан намууд тэгш хуваарилуулахын төлөө ажиллана гээд байгаа. Та бүхэн энэ талаар яг юу хийх вэ?
-Бидний гол зорилгоо болгож байгаа зүйл бол Үндэсний эрх ашгаа дээдлэх. Энэ эрх ашгаа дээдэлж чавдал бид хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл олон улс төрийн нам, эвсэлүүд нэгдэж нэг дуу хоолойтой болох ёстой юм. Монгол хүн Монголын төрдөө номер нэг байх ёстой байтал өнөөгийн нийгэмд гадаад хүн Монголын төрийн номер нэг болсон байна шүү дээ. Энэ сэтгэлгээнээс МАНАН-ын бүлэг салж чадвал бид нартай ч гэсэн нэгдэж болно. Бидний гол зорилго нь Үндэсний эрх ашгаа дээдлэх юм. Иргэдэд тэгш хувиарлана гэдгийг анхнаасаа судалж үзэж байж амлах ёстой гэж бодож байна. Бид энэ бүхнийг Бүх Ард түмний хуралдайгаар шийдвэрлэж, зохион байгуулалт хийхээр төлөвлөсөн.
-Саяхан “Бүх ард түмний хуралдай”-г зохион байгуулсан биз дээ. Энэ үеэр ямар шийдвэрт хүрсэн бэ, цаашид хэрхэн ажиллах вэ?
-“Бүх ард түмний хуралдай”-г зохион байгуулах төвийг зарлах хурал хоёрдугаар сарын 13-нд болсон юм. Энэ хурлаар бид дараагийн их хуралдайг хэрхэн зохион байгуулах, цаашид хэрхэн ажиллах ерөнхий төлөвлөгөөгөө гаргаж ажиллахаар болсон. “Бүх ард түмний их хуралдай”-г ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулахаар товлосон.
-Та 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-Намууд нэгдсэнээр бид МАНАН-ын эсрэг том хүчин болж байгаа гэхээсээ илүү хүмүүсийн монгол хүн бүрийн төлөө гэж хэлж болно. Тиймээс бидний хийх ажил одоо л эхэлж байна. Бид өөрсдийн хүсч байсан зүйлдээ хүрэхийн тулд маш их зүйлийг хийх хэрэгтэй байгаа. Эдгээр намуудтай нэгдсэнээр нэг алхам урагшилж байна. Тиймээс энэ бүхнийг хийхийн тулд би нэр дэвших байх гэж бодож байна.
Ш.ЧИМЭГ
URL: