“MCS” нэртэй тендерийн “мангас”
Сүүлийн үед Хятадын 75 хувийн хөрөнгө оруулалттай хэмээн зарлагдаж байгаа “MCS” алдарт “Аалзны тор” нийтлэлд 2000 оноос хойш 100 гаруй сая долларын өртөгтэй 72 тендерт ялсан байна. 1990 оноос эхлэн Монгол улс 1,3 тэрбум долларын зээл тусламж авсны дийлэнхийг залгисан салбар нь эрчим хүч, эрүүл мэнд, ХАА бөгөөд үүнээс тоног төхөөрөмж нийлүүлэх, шугам сүлжээ барих зэрэг томоохон тендерүүдийг MCS бараг авсан гэдэг судлагаа ч байна. MCS-ийн “Кока кола”, спирт, архины үйлдвэрлэл, “Интерпресс “хэвлэх, компьютерийн худалдаа нь бизнесийн хувьд ашиг орлого багатай, халхавч хэлбэрээр оршин тогтнодог ба “Сайн үйлсийн аян” гэх мэтийг зарлаж олон түмний тархийг угаан, сонин хэвлэлийг зар сурталчилгааны төлбөрөөр барьж байх л зорилготой гэж тэмдэглэгдэн үлдсэн байх юм. Тэр ч бүү хэл “Наадамд түрүүлсэн бөхийг Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг, найраатай тендерт ялсан компанийг “MCS” гэж нэрлэдэг гэсэн онигоо хүртэл гараад байна. “MCS” компани 2007 оноос хойш Улсын төсвийн хөрөнгө оруулалттай хичнээн тендерт ялж, хичнээн төгрөг олсныг тун удахгүй мэдээлэх болно.
shudarga.mn
URL: