Онгон охидыг 1000 доллараар авч “үйлчлүүлдэг” УИХ-ын гишүүн, төрийн сайд хэн бэ
Сарын өмнө Наранхүү гэх нөхөр онгон охидыг 500 ам доллараар худалдан авдаг байсан тухай хэвлэлд гарч цагдаагийнхан ч онгон охидыг дамлан худалдаж биеийг нь үнэлүүлдэг сүлжээ бүхий бүлэглэлийг илрүүлэн шалгаж байгаа нь олонд тодорхой болсон. Харин саяхан нэгэн сайт дээр онгон охидыг худалдан авч “үйлчлүүлдэг” гаж хүмүүсийн дунд УИХ, Засгийн газрын гишүүн байгаа талаар өгүүлсэн байна. Тухайлбал тус сайтад “Бага насны охидын биеийг худалдаж авч, үйлчлүүлдэг, тэднийг зуучилдаг, санхүүгийн бэрхшээлтэй эмзэг байдлыг нь ашигладаг хэсэг бүлэг
этгээдийн нэрс эхнээсээ тодорч олныг хэрдхийлгэж байгаа. Наранхүү гэгч этгээд насанд хүрээгүй онгон охидыг мөнгөөр худалдан авч байсан нь илэрсэн. Үүнээс гадна олны танил нэр бүхий 20-иод хүн иймэрхүү бохир гаж үйлдэлтэй гэдэг нь батлагдаад байгаа сурагтай. Тэдэн дунд өдгөөгийн УИХ-д сууж байгаа сайд хүн ч багтсан байна. Мань эр 1000 орчим доллараар бага насны охидыг худалдан авч бузар хүслээ гүйцээдэг. Мөнгөтэйгээрээ далайлгаж шүүхийнхнийг эрх мэдлээрээ далайлган атгасан гэдгээ ил тод зарладаг энэ эрхмийн нэрийг энэ удаадаа дэлгэхгүй. Учир нь энэ мэдээллийг нийтэлснээрээ сэтгүүлчдэд ч амь насанд нь халгаатай болох зүйл ажиглагдсан юм.” хэмээн өгүүлжээ. Тэгэхээр yahuu.mn сайтын сэтгүүлчдэд УИХ-ын гишүүн бөгөөд сайдын албан тушаал хашдаг нэгэн хүний гаж донтон гэх баримт байгаа аж. Өдгөө Ерөнхий сайд, Тэргүүн болон Шадар сайдыг оролцуулаад УИХ-ын гишүүний зэрэгцээ төрийн сайдын албан тушаал хашч байгаа 12 хүн бий. Тэдний дунд тэр гаж дондон байгаа гэж ойлгогдож байна. Тэр чухам хэн байж таарах вэ.
Эх сурвалж Яанаа.мн
URL: