Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нар С.Зоригийг “золигт” гаргасан гэв
Монгол ардын хянан шалгах хорооноос өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ “1990 оноос өмнө манай нийгэм улс төр шоронжсон байсан. Тухайн үеийн сайд дарга нар өөрт таалагдахгүй нэгэн болон намын эсрэг үйлдэл хийсэн хүнийг цаазаар авч, нутаг заадаг байсан. Харин бид үүнийг эсэргүүцэж, 1990 онд хувьсгал хийж чадсан. Уг хувьсгалд С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Б.Баабар, Р.Гончигдорж нар манлайлан оролцож байсан юм.
Гэвч тэд 1990 онд байгуулсан хувьсгалдаа үнэнч байж чадсангүй” гэв. Учир нь тэд олгиархжсан нийгмийг өөрсдөө халсан мөртлөө, өөрсдийн гараар дахин олигархжсан нийгэм болон улс төрийн гэмт бүлгэм байгуулахыг оролдсон аж. Харин тэдний энэ үйлдлийг журмын нөхөр С.Зориг эсэргүүцэж байсан учир тэд түүнийг “тонилгохоос” өөр арга олж чадаагүй гэнэ. Тиймээс С.Зоригийг зайлуулах мастер төлөвлөгөөг Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нар гардан боловсруулсан байна. Хэрэв С.Зориг амьд ахуй цагт Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нар өнөөдрийн энэ өндөр албан тушаалд хэзээч гарч чадахгүй гэдгийг тэд мэдэж байсан учир С.Зоригийг “золигт” гаргахаас өөр аргагүй байжээ. Мөн энэ хэрэгт МАН ч холбоотой гэдгийг тэд хэллээ. Харин тэд С.Зоригийн хэргийг илэрүүлэхээр Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулийн ерөнхий газар, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очироор ахлуулсан ажлын хэсгийнхний ажлыг эрчимжүүлээд буй ажээ. Мөн С.Зоригийн хэргийг илэртэл Р.Гончигдорж, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Тухайн үед С.Зоригийн хэргийг шалгаж байсан одоогийн Гадаад иргэн харъяатын газрын дарга Д.Мөрөн нарыг албан тушаалаас нь түр түдгэлзүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэд уг хэргийг илрүүлэх явцад саад учруулж болзошгүй гэлээ.
Г.Анар
Эх сурвалж asunews.mn
URL: