«Хүчит шонхор» захынхан мөнгөө буцааж авах боллоо
“Хүчит шонхор” захын түрээслэгчид тус захын гүйцэтгэх захирал Т.Сайнхүүг тус захаас павилон түрээслэгч 51 хүнээс “Эрсдлийн сан” нэрийн дор тус бүр гурван сая төгрөгийг хураан авчээ. Түрээслэгчдийн олонхи нь энэхүү гурван сая төгрөгийг өгөхийн тулд банкнаас зээл авч, эргэлтийн мөнгөгүй болсон тул павилионыхоо үүдийг хаахад хүрчээ.
Ингэж мөнгө хурааж байгааг түрээслэгчид “Энэ нь хууль бус үйлдэл. Учир нь түрээслэгчдэд 3 сая төгрөг төлсөнийг батлах орлогын баримт өгөөгүй, ямар ч гэрээн дээр гарын үсэг зуруулаагүй” хэмээн мөнгөө буцааж авах, өгөхгүй бол шүүхэд хандахаар болж байгаагаа сэтгүүлчдэд мэдээлж, даргынхаа үүдийг олон өдрийн турш сахисны эцэст “Эрсдэлийн сан”-д тушаасан гурван сая төгрөгнөөс 2.5 саяыг буцаан авахаар болжээ.
Тус захын ерөнхий нягтлан бодогч Отгонжаргал “Энэ мөнгийг гэнэтийн хулгай дээрэм, галын аюул, хаалга цоож эвдрэх, цахилгааны гэмтэл гарах гэх зэрэг болзошгүй хүчин зүйлийн үед хэрэглэнэ. Бид цаашдаа энэхүү сангийн гурван сая төгрөгийг нэмэх бодлоготой байгаа. Караоке хүртэл барьцааны мөнгө шаарддаг биз дээ. Түүнтэй л ижил шүү дээ” гэж тайлбарлаж байсан билээ.
Эх сурвалж: “Хөдөлмөр”
URL: