Оюу толгойд тавтай морил! хэмээн Хятад үсгээр хэнийг урин залах нь тэр вэ?

-Негр хүн, нохой хоёр орохыг хориглоно” гэх гээд байна уу? -
Оюутолгой компани нь “Оюутолгойд тавтай морил” хэмээн хятад ханз үсгээр бичиж байрлуулсан байгаа тухай хэвлэлээр шуугиж байна. Монголчууд орос, англи хэлийг бодвол хятад хэлэнд нийтээрээ байтугай нэг хэсэг нь ч нэвтрэлцдэггүй. Гэтэл дээрх “урилга”-ыг хэнд зориулж сийчсэн юм бол. Ямар ч байсан Монгол хүнд хандаагүй нь тодорхой боллоо.

Монголчууд хэлдэг дээ, “Мухар үхэрт худаг бүү үзүүл, муу хүнд үг бүү дуулга”, “Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх”, “Даварсаар даварсаар Дагвын орон дээр” гээд мөн ч олон сайхан онч мэргэн сургаальтай санж. Энэ бүхэн үеийн үедээ гуйлгачин, ядуу явсан, шунаг сэтгэлийн хор нь тайлагддаггүй хятадуудад зориулагдасан мэт санагдах болов.

“Бадарчин явсан газар балагтай, Батган суусан газар баастай” гэгчээр хаана хятадууд байна тэнд байнгын асуудал босож байдаг нь ердийн үзэгдэл болжээ.
Төрсөн нутаг газартаа эзэн сууж чадахгүй байгаа нь монголчууд бидний хувьд арчаагүй доройн шинж боловч эдийн засгийн ядуу буурай явдал нь хүний түрийвч, царай хоёрыг царайчлахаас өөр аргагүйд хүрч байна.

Би бээр аль 1997 онд “Мөлхөө түрэмгийлэл хаалга тогшоод…” гэж бичиж байсан юм. Тэр өгүүлэл бичих шалтгаан нь Хөвсгөл аймагт гарсан хүн амины хэргээс үүдэлтэй байлаа. Америкийн иргэн Жорж Рейсли гэж гэмгүй монгол залууг буудаж танхайрсан хэрэг гарсан юм. Гэтэл манай шүүх мэдэлтнүүд хохирогчийн хүүхдүүдийн нөхөн төлбөрт сарын 4.500 төгрөг төлүүлэхээр болж, өнөөх нь сээрээ сэрвээн дээрээ тавьснаар 500-хан долларын барьцаатайгаар нутаг буцсан билээ. Алуурчин янк эр шүүхийн бүхий л хугацаанд Монголчуудыг басамжлан байсныг мартахын аргагүй.

Энэ мэтчилэн гадаадын, тэр тусмаа Америкийн иргэн гэх утгаар нь манай шүүгчид (гэхдээ шүүхийн шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байсан хуульчдыг үгүйсгэхгүй) түүнд дэндүү бага ял ноогдуулсан боловч их гүрний дээрэнгүй үзлээр АНУ иргэнээ нэг ч хоног Монголын шоронд байлгалгүй нутаг буцаасан байдаг.

Гэсэн хэдий ч алив нүгэл бүхэн нүдтэй, дээд тэнгэр харж байдаг болохоор дөрвөн хүүхдийн эцэг Б-г хөнөөж өнчрөл хагацал, амьдралын дутуу гувчууг туулах замыг тэдгээр үрсэд нээсэн Жорж Рейслигийн ганц хүү нь нутагтаа автомашины осолд орж амь алдсаныг манай хэвлэлийнхэн мэдээлж байсан юм.

Тухайн үед гадны иргэд зэвсгийн хүчээр биш эдийн засгийн зальхай аргаар “Мөлхөө түрэмгийлэл” явуулах нь ойлгомжтой болчихсон үе ирснийг сануулсан өгүүлэл байлаа. Уг сануулга зев байсныг одоогийн үйл явц бэлхнээ харуулж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд үнэндээ хүний л хүн юм болохоор тийм л аашилж байгаа.

Тэдэнд Монголын баялгийг хамж шимээд явах нь чухал болохоос ард үлдэх хүн ард юуны хамаатай байхав дээ. Эдгээр компаниуд ажилчдаа хуарангийн амьдралаар байлгаж байгаад ашиг олохоо бодсоноос хот төлөвлөлт битгий хэл, гэр бүлийн хүмүүс хамтарч амьдрах нөхцлийг бүрдүүлсэнгүй. Нэг онигоо шиг яриа байдаг даа.

Алив нэг зэлүүд газар очиход оросууд жорлонгоо, хятадууд гал зуухаа эхэлж босгодог гэж. Гэтэл Оюутолгойд аль нь ч алга. Бөөн бөөнөөр авчирсан хятад ажилчид, тэдний толгой эрх мэдэл монгол хүнийхээс гурав дахин “том”. Хийж байгаа гүйцэтгэл тав дахин дутуу. Монгол хүн нохойноос дор үнэтэй мэт санагдах нь энүүхэнд. Нохой бол тэдний хувьд олдошгүй хоол учраас үнэ хүрэх нь ойлгомжтой.

Энэ бүхнийг эргэцүүлээд бодохоор “Яагаад? Яагаад?” гэх асуулт ар араасаа хөвөрнө. Гэвч асуултын хариу амархан. Түших төргүй, засах засаглалгүй, ард түмнийг хаанаас хэнбугай ирээд яасан ч яахав дээ. Хүүхэд байхдаа уншсан номын хэсэгт “Энэ газар негр хүн, нохой хоёр орохыг хориглоно” гэсэн гарчиг байсныг ихэд эгдүүцэн муусайн америкчууд, капиталист нийгэм ийм л муухай байдаг юм байна гээд уг номоо уншихаас айдас төрөн дахин сөхөөсүй юм даг.
Одоо цаг дор “Монгол хүн орохыг хориглоно!!!” Бусад нь тавтай морил.” гэх гээд байна уу даа???

Ж.Оюунцэцэг
Эх сурвалж: “Далд амьдрал”


URL:

Сэтгэгдэл бичих