Архи, кола хоёрыг хамт ууж болохгүй

Цаг цагт нэг цадна, цагаан сараар нэг цадна гэдэгчилэн юу тааралдснаа идэж болохгүй. Хүнсний зарим бүтээгдэхүүн нөгөөтэйгөө зохицохгүй тохиолдол байхад зарим нь эохицож хүний биед шим тэжээл, ач тусав өгч байдаг. Тиймээс доорхи зөвлөгөөг шинэлэхдээ санаарай.

ШАРСАН ЗАГАС
Тохирно: Шарсан загас нь цагаан будаа, төмс, лууван зэрэг хүнстэй илүү зохицно.
Тохирохгүй: Мөн тахианы мах өндөгтэй үл нийлнэ.

САМАР
Тохирно: Самарт хүний биенд нэн хэрэгтэй амин дэмүүд болох натри, кали, марганц, фосфор, төмөр ихээр агуулдаг.
Тохирохгүй: Самрыг согтууруулах ундаатай хамт хэрэглэвэл хүний биед ашигтай амин дэмтэй бодисуудыг задалж үгүй болгодог.

ТАРАГ
Тохирно: Тараг нь хүний биед нэн тустай хүнс. Түүнийг талхтай ч хамт идэж болно.
Тохирохгүй: Харин таргийг шар тос болон шар тосонд чанасан боовтой хамт идэж огт болохгүй.

ШАРСАН ӨНДӨГ
Тохирно: Шарсан өндөг, улаан лоольтой маш сайн тохирно. Өндөг, улаан лооль, ногоон сонгино зэргийг хамт нэг дор идэхэд хоорондоо сайн зохицно.
Тохирохгүй: Шарсан өндөг нь сүүтэй цай, хийжүүлсэн ундаа, майнозтой тохирохгүй.

ЭЛЭГ
Тохирно: Мал амьтны элэг нь хүний биед шаардлагатай төмрийг хамгийн ихээр агуулдаг. Төмөр нь ногоон сонгино, улаан лооль, улаан чинжүүнд ихээр агуулагддаг. Тиймээс элгийг төрөл бүрийн ногоотой идвэл хамгийн сайн тохирно.
Тохирохгүй: Элгийг сүү тараг болон, бусад даршилсан ногоо зэрэгтэй хамт идвэл үл тохирно.

ШАРСАН MAX
Тохирно: Шарсан мах байнга хэрэглэх нь ходоод гэдсэнд хорт хавдар үүсгэх эрсдэлийг дагуулдаг. Харин брокколи байцааг махтай хамт хэрэглэвэл хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг. Брокколи байцаа нь бие организмаас хортой бодисуудыг гадагшлуулдаг тустай хүнсний ногоо юм.

ХӨХ ТАРИАНЫ TAЛХ, КОФЕ
Хөх тарианы талхыг хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой, Ходоод, гэдсэнд ч сайн, Кофе ч гэсэн хорт хавдар болон хөгшрөлтөөс хамгаалагч антиоксидант бодисуудаар баялаг. Тэгээд ч амттай сайхан ундаа. Гэхдээ хамт хэрэглэхэд амт нь сайхан зохицдог ч, ашигт байдал нь алга болдог аж. Кофены кофейн нь олон ашигт бодисын шингэлтэд муугаар нөлөөлдөг байна. Иймээс кофег дангаар нь, хоолноос нэлээм хойно уувал зохимжтой юм.

КОТЛЕТ, ОЛИВЫН ТОС
Эзэгтэй нар сүүлийн үед оливын тосыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг болсон. Учир нь оливын тос холестерин агуулдаггүй. Харин амьтны гаралтай тосонд холестерин агуулагддаг байна. Мөн оливын тос гайхамшигтай сайн найрлагатай нь батлагджээ. Гэвч хайруулын тавган дээр халууныг тэсвэрлэж чаддаггүй юм байна.

АРХИ, КОЛА
Таргалахаас сэргийлдэг хүмүүс архийг сахар орлуулагчтай колагаар даруулж уудаг, Хийжүүлсзн, сахаргүй ундаа маш хурдан шимэгддэг, Энэ явцад нь архи ч хамт шимэгдэж цусанд их хэмжээгээр ордог юм. Тэгэхээр илүү их согтож, шартдаг аж.

САМАР, ШАР АЙРАГ
Газрын самарт хүний биед нэн хэрэгтэй аминдэмүүд болон натри, кали, кальци, марганц, фосфор, төмөр ихээр агуулдаг. Харда согтууруулах ундаа тэдгээр ашигт бодисуудыг задалж үгүй болгодог юм.

КИВИ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН
Кивинд агуулагддаг энзим сүүний уургийг задалдаг. Энэ нь хэдий хоргүй боловч амттай сайхан санагдаж байсан хүнс чинь муухай санагдаж эхэлнэ.

Эх сурвалж: “Хөдөлмөр”


URL:

Сэтгэгдэл бичих