Б.Хурц ам нээвэл урвагч болно
Улс төрийн болон захиалгат аллага нь амьд гэрч үлдээхгүй мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэгддэг. Xэрвээ С.Зоригийг хороосон үйлдлийг ийм аргаар гүйцэтгэсэн бол тухайн үедээ ард түмэн босож төрийн багана ганхах байсан тул зохион байгуулагчид нь үүнийг сайн тооцоолж хулгай, дээрмийн зорилгоор үйлдэгдсэн гэж ойлгуулахын тулд хөргөгчнөөс нь цуу авсан, бас телевизор ч гэлүү…тэгснээ авах юмгүй ядуу, жирийн нэгэн байснаар дүрсэлж мэдээлж байсан бөгөөд бузар аллагаа нуухын тулд эхнэрийг нь амьд үлдээсэн байгаа.
Дуу чимээ сонссон гэгдэх орцонд байсан 2 хүү, гэмт үйлдлийн дэргэд чих нь онгорхой байсан эхнэр нь болох амьд гэрчүүд мөн хэрэг үйлдэгдээд удаагүй халуун мөр энэ тэрийг бодоод үзсэн ч гэмт хэргийг илрүүлэх ур чадвараар гайгүйд тооцогддог манай цагдаагийн байгууллага өдий 12 жил зууралдаж байна гэхээр хэн ч итгэмээргүй зүйл болчихоод байгааг харж байгаа биз дээ. Ямар урт гар, ямар их эрх мэдэлтэй хүн бэ? Зүгээр энгийн логикоор авч үзэхэд тэр эхнэрийнх нь хэлсэн Батаа, Оюунаа бол цаанаас нь зааж өгсөн үлгэр , ард түмнийг төөрөгдүүлсэн заль болж таараад байна.
Мөхөс миний сэтгэж байгаагаар бол тэр 2 алуурчинг аль хэдийнэ хээр талд ч юмуу эсвэл ойн хөвчид аль хэдийнэ булаад хөрстэй нь тэгшлээд хаясан болов уу “цэвэрлэгчид” нь , ийм ажлыг зөвхөн нууц албаныхан гүйцэтгэдэг. Харин Зориг агсны амийг яргачин маягаар хөнөөсөн 2 этгээд бол эр хүмүүс бөгөөд тэднийг тэр үед шорон гяндангаас нууцаар гаргаж үйлдүүлсэн байж болох магадлалтай. Ямарч хулгайч ухах айлаа судалж ордог болохоос эзэгтэй нь байгаа айлд орчихоод авах юм байхгүй болохоор нь уурандаа эзнийг хүлээгээд орж ирэхээр биед нь аймшиггүй халдан олон удаагийн хутгалах үйлдлээр хөнөөнө гэж байхуу, та минь ээ. Эмэгтэй хүн байсан бол ийм дүр зургийг хараад тэвчиж чадах уу, тэвчээд өнгөрөөсөн ч ийм олон жил гүрийж чадах уу. Ийм болохоор алуурчид нэг бол сайхан зүйлд хууртсан рецедив этгээдүүд үгүй бол нууц албаныхан, хэн нэгний тушаалаар хийсэн гэдгээс өөр таамаг алга надад.
Их хурлын эзгүйрсэн суудалд МАХН хүнээ суулгахын тулд Зориг агсны хэрэг яг илрэх гээд байна, илрүүлж байгаа хүн нь энэ байна гэж пиардаад Мөрөнг дэвшүүлээд нөхөн сонгуульд ялуулж байсан. 2004 оны сонгуульд ялалт байгуулах магадлал МАХН-д туйлын бага байсан тул ахиад л талийгчийн ясыг өндөлзүүлэн бид нар гэмт этгээдийг илрүүлчихлээ. Одоо сонгуульд ялсан даруйдаа та нарт ил гаргаад өгнө, тас татаад хаяарай ухааны юм яриад л бөөн санал авсан.
Тэгснийхээ ачаар тэнцүү дүнтэй парламентад сууж байна. Тэгтэл тэр золиослох гэсэн хүн маань хэр шийртэй аавын хүү байсныг ард түмэн харлаа. Төрийн эрх мэдлийн төлөө тэмцэлд жирийн нэг муу танхай залуугийн амийг яаж золиослосныг чинь хараад тэссэнгүй дайрч байна эрх баригчдаа! Яагаад гэвэл тэр аллагыг зохион байгуулсан буюу сэдсэн этгээд та нарын нэг нь мөн учраас. Бурхан минь, битгий л бүгдээрээ байгаасай.
Тэр шийртэй аавын хүү Д.Энхбатыг баривчилж аваачсан 4 ажилтны мундаг чадалтайг гайхаж, мэргэжлийн өндөр түвшинд хийсэн хэмээн өндөр албан тушаалд залж, шагнал хөхиүлжээ. Хэвлэл мэдээллээр тэднийг шагшран, харин хэн Хурцын нэрийг нь матчихваа гэж бие биерүүгээ хялайн харсан бололтой. Мулгуу тушаал биелүүлсэн тэр дөрвийн толгойлогч нь гэмт хэрэг хийснийхээ улмаас Лондонд баригдчихаад байхад төр засаг нь дипломат паспорттой өндөр албан тушаалтанг минь буцаа, англи улс буруу үйлдэл хийлээ гээд ажлын хэсэг байгуулаад хөрөнгө мөнгөө цацаж сууна.
Хэрэг хийсэн гэмтэн дипломат пасстай болонгуут хэрэгтэн биш болчихдог юм бол дахиад хичнээн бүтэхгүй гарууд тийм хамгаалалтанд байдаг нь сонин байна.
За би хэлэе. Энэ европ тивийн аль ч улс оронд хэн нэгнийг найзаар нь дуудуулаад, ирэхэд нь хүлээж байсан 4 товариш барьж зодоод машинд чихээд аваад явахад үсрээд л 2 минут орно. Энэ хугацаанд цагдаад дуудлага өгсөн байсан ч ирж амжихгүй. Хамгийн харамсалтай нь тийм юм харсан европчууд хэзээ ч цагдаад дуудлага өгөхгүй, тэр тусмаа тэр танхайрагчид нь Ази царайтай бол, тэдэнд бол гадныхан бие биенээ яаж байх нь естой падлий байхгүй. Харсан ч хараагүй гэж хэлж чаддаг хүмүүс.
Энийг бол харин 100 хувьтай хэлж байна. Тийм болохоор энд ямарч мэргэжлийн ур чадвар шаардагдахгүй, за тэгээд хуучны зөвлөлтийн КГБ гээр сургууль дүүргэсэн мэргэжлийн тагнуулчид хүний аманд ямар шингэн цутгаж хэр удаан хугацаанд муужруулж явах вэ гэдэг нь хичээлдээ үзсэн сэдэв болохоор талийгаач Д. Энхбат ямаршуухан өрөвдөлтэй байдалд хэд хоносон нь ойлгомжтой. Дипломат номертой машиныг бүү хэл жолооны үнэмлэхгүй хүн дүрэм зөрчихгүй машин жолоодоод байхад зогсоох цагдаа угаасаа олддоггүй газар учраас Францаас гараад Герман хүрэх бол миний ч хийж чадах ажил. За тэгээд дээд газраас өгсөн үүргийн дагуу элчин сайд өөрийн биеэр нисэх онгоцны буудал дээр морилоод хэтрүүлж хэрэглээд “тас үсэрсэн дипломат” ажилтнаа бусад нөхдийнх нь xaмт VIP хаалгаар үдэж өгөх бол гар хурууны үзүүрийн ажил.
Талийгаачийг монголоос утасдаж мэдэгдэх хүртэл эхнэр нь нөхрөө хайгаад сураглаад л байж байсан гэсэн. Харин баригдаж очсоныг нь мэдсэний дараа Францын засаг захиргааны байгууллагуудад хандаж нөхрөө суллуулж авчрахыг хөөцөлдсөн боловч улс төрийн золиосонд хөдөлгөөнгүй зоогдсон түүнд амьд үлдэх хувь заяасангүй, ум маани бад ми хум! Халхын тэр сайхан эр буруу замаар будаа тээж нэг хэсэг алдаж онож явсан ч гэлээ арай ч тэгж ард түмний дайсан болох үйлийг хийхээр хүн биш гэдгийг таньдаг мэддэг бүгд нотлох байхаа.
Хорвоог зүгээр ч нэг орхиогүй бусаддаа буян болоод явсан чиний өмнө толгой гудайя! Тэр дуулианы дараа Францын цагаачлалын албанд бүртгэлтэй байсан олон монголчууд 10 жилээр амьдрах эрхийн бичгүүдийг авч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд тухайн улсын хууль дүрмийг зөрчөөгүй тохиолдолд иргэн нь болох хүсэлт гаргаад иргэншил авдаг хуультайг дашрамд дурдая. Монголд хүний эрхийг аймшигтай зөрчиж чаддагийг Францчуудад ойлгуулсан үйлдлийг Монголын төр хийсэн учраас гэдэг нь ойлгомжтой биз дээ.
За ингээд төгсгөл рүүгээ оръё доо. Энэ шившигтэй үйл ажиллагааны нэг шатанд хамрагдсан Герман улс европын холбоог тэргүүлж байсныхаа хувьд хууль зүйн актыг боловсруулан тус холбооны нутаг дэвсгэр дээр үйлдсэн хүний эрхийн эсрэг бүдүүлэг гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө эдгээр 4 иргэнийг баривчлах тогтоол 2006 онд гаргаад цацчихсан байхад энд террор ажиллагааны эсрэг ч гэлүү, шашны хэт даврагсдын эсрэг тагнуулын ч гэлүү нууц хэлэлцээрт ирээд баригдаж байдаг хүн манай улсын том алба хашдаг гэхээр гайхаж байна шүү. Одоо суллаж авах гээд чармайгаад байгааг бодохоор Хурцыг ам ангайчих вий гээд үнхэлцэг нь хагарах гээд байгаа юм байна . Бүү ай, тэр чинь урвагч болох юмуу аль эсвэл хэн ч мэдэхгүй хээр талд булуулахгүй гэдгээ сайн мэдэж байгаа.
Тэр нөхөр суллагдах суллагдахгүй нь надад хамаагүй, харин хүний амийг золиослогчид МОНГОЛЫН ТӨРД эрх барьж байгаа нь дэндүү аймшигтай. Та нар Фидел шиг эзэн байж, Ким шиг дарангуйлагч байж чадахгүй. Шударга эрх баригчид байгаа хэдий ч дуугарч чадахгүй байна.
Би дуугарчихлаа, уучлаарай! Дараагийн нийтлэлдээ экс МАХН ну погоди!
Жич:
Надтай холбоо барих сонирхолтой шударга иргэдтэй нөхөрлөнө.
Холбоо барих: ogoomors@yahoo.com
URL: