“Тавантолгой”-н Х.Түмэнбаяр Та хоёр хүүхдийн амийг 10 саяар үнэлэхээ боль!

Халаасан дахь мөнгөө багтааж ядсан баячууд хорь гучин саяыг өдрийн хэрэглээндээ цацаж тансагладаг ч хүний   амийг хүссэн бараа таваараасаа илүү үнэтэй хэмээн боддоггүй. Үүний амьд жишээ нь Тавантолгой ХХК-ийн захирал Х.Түмэнбаяр гэж архайж дархайсан бор нөхөр бий. Хоёрын хоёр халуун амь газар доогуур орчихоод байхад алдсан 15 сая төгрөгнийхөө хойноос харамснаас биш халуун амь тасарснийг юман чинээ тоогоогүй тэрбээр 2011 оны 08-р сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Таван толгой”-н тосгонд нэг айлын хоёр хүү амиа алдсан эмгэлэнт хэргийн гол буруутан.

Тухайн үед 3-10 насны төрсөн ах дүү хоёр Тавантолгой тосгонд байрлах усан оргилуурын усанд унаж амь насаа алдсан билээ. Усан оргилуурын орчимд тоглож байсан гурван настай дүү нь усан оргилуурт унаж 10 настай ах нь дүүгээ аврахаар хойноос нь ороод буцаж гарч чадаагүй энэ эмгэнэлт хэргийн гогцоог Х.Түмэнбаяр далдлахаар улайран зүтгэж буй.
Усан оргилуурын шалбааг шиг уснаас гарч чадалгүй амиа алдсан энэ эмгэлэнт хэрэг хариуцлагагүй дарга, хэнэггүй ажилчны буруу гэдэг мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээс тодорхой харагдаж байдаг ч хоёр хүүгийн үхэлд буруутай этгээдүүд гуравхан настай хүүг амиа хорлосон хэмээн гүтгэж байгаа юм.
Гэвч хоёр хүүгийн үхлийг нохойноос дор үзсэн Х.Түмэнбаяр захирал ар гэрийнхнээс нь уучлал гуйж тусламж үзүүлэх нь бүү хэл усанд хаясан чулуу мэт алга болж, бас талийгаач хүүхдүүдийг амиа хорлосон гэх дүгнэлтийг гаргуулж өөрийнхөө нэрийг бүтэн авч үлджээ. Дэндүү хорсмоор үйлдэл хийсэн Х.Түмэнбаяр захирал мөрдөн байцаагчдад авилга өгч эл захиалгат дүгнэлтээ ч гаруулсан байж магадгүй гэсэн.
Хэдхэн хоногийн өмнө талийгаач хүүхдүүдийн  эцэг эх нийслэл хотод ирж хэвлэлийн хурал хийлгээд буцсан.
Усан оргилуур яагаад хоёр хүүгийн аминд хүрэв
“Таван толгой” ХК-ийн 45 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд тус компанийхан ойн баяраа угтаж Тавантолгой тосгонд бүтээн байгуулалтын ажил хийсний нэг нь усан оргилуур. Гэвч усан оргилуурыг стандарт бусаар хийсний уршгаар ус нь цахилгаанжиж усан оргилуур авс болон хувирах хүчин зүйл болжээ.
Гэтэл үхлийн аюул дагуулсан цахилгаанжсан ус бүхий усан оргилуурыг холбогдох байгууллага нь хүлээн авч ашиглалтанд оруулсан байна. Стандартын бус аюултай усан оргилуур ашиглалтанд оруулсныг тус компанийн удирдлагууд мэдсэн боловч, арга хэмжээ даруйхан асуудлыг шийдээгүйгээс хоёр хүү амиа алджээ.
Үүнийг нь ч мэргэжлийн хяналтын байгууллага нь нотолж “Усан байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монгол Улсын барилгын тухай хууль болон бусад хууль дүрэм журмыг зөрчиж суурилуулан ашигласан учраас энэ хэрэг гарах үндсэн шалтгаан болсон” гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч Х.Түмэнбаяр захирал алгын чинээхэн хоёр хүүг “Амиа хорлосон” хэмээн гүрийсээр байгаа аж.
Хэргийг мөрдөж байцааж байсан цагдаагийн ажилтнаар ч “Хүүхдүүд амиа хорложээ” гэх дүгнэлтийг гаргуулж чаджээ.
Гэтэл талийгаач хүүхдүүдийн эцэг эх болох Э.Ганчулуун, А.Алтанчимэг нар эрхээ хамгаалуулахаар хүний эрхийн хуульч М.Ичинноров нарт хандсны дараа хэрэг явдал бишдэж магадгүй болсон учраас Х.Түмэнбаяр захирал 10 сая төгрөгөөр амыг нь барих асуудлыг ойр тойрныхоо ажилтнуудад үүрэгдсэн  байна.
Тэрбээр хэргийг мөрдөн шалгаж байсан цагдаагийн ажилтнаар “Амиа хорлосон” гэх дүгнэлт гаргуулж нэрээ цэвэрлээд байгаагийн цаад учир нь орон нутгийн сонгуультай холбоотой. Тодруулбал Өмнөговь аймгийн орон нутгийн эрх мэдлийг гартаа авч луйврын ажлаа хялбаршуулах ажлаа хөнгөвчлөхийн тулд ИТХ-ын төлөөлөгчийн суудал өөд зүтгэж байгаа юм. Албан тушаал, авах идэхийн дон туссан Х.Түмэнбаяр та хоёр хүүгийн алтан амийг 10-хан сая төгрөгөөр үнэлэхээ боль.
asunews.mn

URL:

Сэтгэгдэл бичих