Алмазны наймаачин эр поп хатагтай Б.Сарантуяад гэрлэх санал тавина
Дэлхийд алмазны ордоороо эхний тавд ордог ОХУ-ын Саха-Якутын Бүгд Найрамдах Улсыг тэр бүр хүн болгон мэдээд байдаггүй. Эртний найрамдалт харьцаатай якутуудтай монголчууд ойр дотно байдаг бөгөөд соёл урлаг, спортын харилцаагаараа одоо үед улам дотно нөхөрлөж байна. Манай рок, попын урсгалын төлөөлөгчдөөс дуучин МУГЖ Б.Сарантуяагийн ээж якут бөгөөд тэрээр ч үүнийгээ нуулгүй тайлан тоглолт, цомгууддаа якут ардын дуу дуулж байсан удаатай.
Монголын нэгэн бизнесмэн залуу якутуудтай ноос, ноолууран бүтээгдэхүүний бизнес хийж байхдаа поп хатагтайн цомгуудыг авч очин бэлэглэснээр нэгэн алмазны наймааны том босст дуунууд нь ихэд таалагдан улмаар тэр якут бизнесмэн эр Сараагийн улаан фэн нь болжээ.
Тэрхүү нууц ноёнтон босс байнга л поп хатагтайн хувийн амьдрал болоод уран бүтээлийнх нь талаарх мэдээллүүдийг хүлээн авч судлах болжээ. Нэг удаа тэрбээр Монголд зориуд ирэхдээ дуучин бүсгүйн тоглолтыг үзэж, 21 сарнай бэлэглэж байсан гэдэг. Улмаар тэрбээр гоонь амьдралаар амьдарч байгаа Сараад дурласан сэтгэлээ илчлэн хамтран амьдрах санал тавьж, нэлээн өндөр үнэтэй том бэлэг барих сонирхолтой байгаагаа нутгийнхаа сэтгүүлчдэд хэлсэн сурагтай.
А.Харанга wikimon
URL: