Хувь хүмүүсээр ууцаа чануулахыг хориглолоо
Жил бүрийн cap шинийн баяраар дүүрэг, хороодын газар нутаг дээр хувь хүмүүс гэр барьж айлуудын ууц, махыг чанаж эхэлдэг. Тэд үйл ажиллагаа явуулж байгаа хорооноос зөвшөөрөл авч, тодорхой хэмжээний түрээс төлж ажилладаг аж.
Тэгвэл энэ жил Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хувь хүмүүсийг ууц, мах чанах үйлчилгээ явуулахыг хориглолоо. Учир нь хувь хүмүүс эрүүл ахуйн шаардлага хангахгүй газарт иргэдийн махыг чанадаг бөгөөд үүнээс үүдэн халдварт өвчих гарч болзошгүй байдаг аж.
Зөвшөөрөлгүй гэр барьж ууц, мах чанах асуудал гарвал гэрийг нь хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгуулиар торгох юм байна.
Э.Майцэцэг
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: