UB лавлах 1617-д ирж байсан хөгжилтэй асуултууд?
UB 1617: Уул уурхайн компанийн захиралд бэлэглэх модон жижиг машинд нүүрс ачих гэсэн юм. Нүүрсийг нь тогтоож өгдөг газар гэнэ. Хаана байдаг юм бол?
UB 1617: Ногооны ханш хэд байна гэсэн асуултын хариуд “Долларыг найман шарга зах дээр…” гээд хариулж эхэлсэн чинь “Үгүй ээ, хүнсний ногоо асууж байна” гэв.
UB 1617: Үгэнд ордоггүй хүүхдийг яах вэ гэсэн асуулт ирж байсан.
UB 1617: Бас нэг шөнө хэдэн хүн хөдөө төөрчихөөд жи пи эс-дээ солбилцолоо олохгүй байна гээд тусламж хүссэн. Солбилцолыг нь хэлж өгсөний дараа тэд “Бидний аминд орлоо” гээд талархалаа илэрхийлэхээр манайд ирж цэцэг, набор энэ тэр өгч байсан.
UB 1617: “Монголын вампируудын холбооны утас хаягийг авъя” гэхэд нь нөгөө оператор нь хайгаад бөөн юм болж болж эргэж холбогдоод “Уучлаарай вампируудын холбоо гэж байхгүй л байна даа” гэсэн чинь “Биш ээ, банкируудын холбоо гээд байхад” гэсэн.
UB 1617: Манай ээж гэртээ ирэхгүй байна. Хаана байгааг нь хэлээд өгөөч.
URL: