С.Жавхлан сонгуулийн сурталчилгааны ажлаа CD тарааснаар эхлэв

Шинэ жилийн дараахан дуучин С.Жавхлан төрсөн нутагтаа очжээ. Түүнийг хуучнаа дурсан аймгийн гудамжаар алхаж явтал нь нутгийн өвгөн тааралдаж “Чингэлтэй, Архангай гэж тэнэж явахаар уул усаа бараад хүү минь.Зөв сэтгэлтэй явахад түших хүн олон гэж ирээд л сэнхрүүлж өгсөн юм байх. Тэднийг ийн ярилцаж байх зуур  гудамжинд явсан хүмүүс цугларч хурал шахуу юм болжээ. Басхүү УИХ-д Увс нутгаас сонгогдсон эрхэм түшээдэд сэтгэл дундуур явдагаа өвгөн ах учралжээ. Ийнхүү олны нүдэн дээр сайн мууг нь хамаагүй дэлгэсэн өвгөнөөс салахын түүс болсон дуучин маань өнөөх өвгөнд CD өгөөд салчихна гэж тооцоолсон биш тэнд цугласан бүх хүмүүс овоорч зарах гэж явсан хоёр хайрцаг CD-гээ бантсандаа тараажээ.  Ингээд хамаг CD-гээрээ шатсан С.Жавхлан сүүлдээ зориг орсон бололтой “Би ирнэ ээ та нар дэмжээрэй” хэмээн хашхирсан сурагтай.

А.Санчирмаа.Factnews.mn 


URL:

Сэтгэгдэл бичих