Ууц тавих, шүүс хөндөх ёс

Махыг их, бага, бүхэл гэж ангилдаг. Их бүхэлд хүзүү, сээр, өвчүүг дараалан тавьж хааг мөчлөн далны мөгөөрс, богтос чөмөгтэй далтай холбогдох булуу, харьтны залаа зэргийг зочин руу харуулан тавьж, шийрний тахалцагийг гадагш оруулж, хоёр талд нь байрлуулаад дээрээс нь ууцаа тавина. Ууцан дээрээ толгойгоо чимж тавьдаг.

Бага бүхэлд хүүзүү, сээр, толгойг төлөөлж дал дөрвөн өндөр, хавирга, гуяыг оош газар гишгэдэг чиг рүү харсан нь эх нь болно. Зочиндоо махаа эх талаар нь харуулж өгнө. Зочинтолгойн талаас нь хажуулдуулж огтлон идэх ёстой.

Ууцыг төлөөлөөлж хонхт, шаант чөмөг, дотор эрхтэнг төлөөлүүлж гургалдайг тавина. Шүүс тавихдаа мал зочин руу хараад дөрвөн хөлөө нугалан хэвтэж буй мэтээр эрэмбэлэн тавина.

Малын махны толгой юм уу хөндөхдөө зүүн гараараа сүвээн талаас нь барьж баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэггэй. Бусад махыг эх талаас нь огтолно. Толгойг идэхдээ эхлээд хамар дээр нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих зовхийг нь хөндөөд дараа нь огтолж иддэг. Их бүхлийг нь хөндөхдөө анхлан толгойд хүрээд дараа нь ууцанд хүрээд сүүлд нь сээр хүзүү болон бусад махнаас нь иднэ.

Эх сурвалж: “Сэлэнгийн мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих