Хойд хөршийн авто үйлдвэрлэл өсч байна
Хойд хөрш өнгөрсөн онд худалдсан шинэ машиныхаа тоогоор барууныхныг бараг гүйцэж, Европ тивдээ Герман улсын дараа оржээ. Борлуулсан хөнгөн тэрэгний 70 хувь нь эх орны үйлдвэрийн машинууд байсан хэмээн оросууд бахархаж байна. ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад элссэн ч машины салбарын өсөлт үргэлжилнэ гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа аж.
Өнгөрсөн жил оросууд 2.5 гаруй сая шинэ машин худалдаж авсан гэдэг. Үүнийг 2010 онтой харьцуулбал 40 хувиар өссөн үзүүлэлт аж. Хүмүүсийн худалдаж авсан 20 хөнгөн тэрэгний 18 нь дотоодын үйлдвэрийнх гэж байна. Мэдээж хэрэг Орост угсарсан гадаадын машинууд худалдааг тэргүүлж байгаа нь ойлгомжтой.
Тус улсад өнгөрөгч онд гадаадын 700 мянган машин угсарсан нь 2010 оныхоос 91 хувиар илүү байгаа аж. Гэхдээ энэ тоо мэдээж урд хөрш Хятадыг яагаад ч гүйцэхгүй “амжилт” юм.
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин
URL: