Хайрын 4 мөрт (цуврал2)

Гомдох тусмаа хайралдаг нь
Голт зүрхний дурлал юм уу
Холдох тусмаа тэмүүлдэг нь
Хорьж болдоггүй сэтгэл юм уу…

—–*—–*—–

Нар туссан өглөө бүрийн эхэнд
Хайр дэвссэн үнсэлт бүр чинийхээ
Нас нэмсэн он жилүүдийн туршид
Намайг л гэсэн сэтгэл бүр чинийхээ…

—–*—–*—–

Хөөрхөн чинийхээ дэргэдээс хорвоог нэг чагнахад
Хөг аялгуу болгон нь зүрхний хэмнэлтэй байдагаа
Хайртай чинийхээ харцнаас өөрийгөө нэг ажихад
Халуун сэтгэлийн элчинд нь жаргаж яваа харагддаг аа…

—–*—–*—–

Хайрын цэцэрлэгт модод нахиалах хавар бүрийг
Хамтдаа байж чамтайгаа цуг угтмаар байна
Хос хосоороо туулах хүмүүн заяат тавиландаа
Нас насны жаргалаа чамтай л хамт туулмаар байна…

URL:

Сэтгэгдэл бичих