Улстөрч эмэгтэйчүүд чуулна
УИХ-д суудалтай улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын түншлэлийн анхдугаар чуулган “Чингис” зочид буудалд нөгөөдөр болно.
“Эмэгтэйчүүд ч чадна” сэдвийн дор болох уг чуулганд Ардын нам болон Ардчилсан нам, Иргэний Зориг намын эмэгтэйчүүд оролцох юм. Чуулганаар Ардын намын эмэгтэйчүүд “Амаржих газрын хүрэлцээ, түүнийг шийдэх арга замууд” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Харин Ардчилсан намынхан “Хүүхдийн цэцэрлэгийн асуудал” сэдвийн дор, Иргэний Зориг намын эмэгтэйчүүд “Ерөнхий боловсролын дунд сургуулийн асуудал” сэдвээр илтгэл тавих юм байна.
URL: