Хонхэрээдийн Б.Энхбат Тахир соёот дахь гянданд хоригдож байна

Экс Ерєнхийлєгч Н.Энхбаярын дэргэд шадарлан «Монголын нууц товчоо»-г торгон дээр урлах ажлыг гvйцэтгэж асан «Хєх Монгол» бvлгэмийн эргvvн Хонхэрээдийн Б.Энхбат хэт vндсэрхэг vзлээсээ болон хvний амь насанд хvрч тєрийн тэргvvний чихийг багагvй халууцуулсан. Хvргэнээ «аялгатай ярилаа» хэмээн буруутгаж, буудан хєнєєчихєєд тэрхvv хэргээ охиндоо тохохыг санаархсан нь олны зэвvvцлийг тєрvvлж анхан шатны шvvхээс тvvнд ялын дээд хэмжээ оноосон ч давж заалдах шатны шvvх 25 жилийн хорих ял болгон єєрчилсєн юм.

Ерєнхийлєгчтэй ойр гэдгээрээ тvрvv барьж «би цагаадаад гараад ирнэ» гэх vгийг унагаж асан тvvнийг єєрийн vйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсч буй хэмээн нийслэлийн шvvхийн шvvгчид vзсэн байдаг. Єєрєєр хэлбэл Б.Энхбат хvний амь насыг санаатайгаар хохироон, хэргээ нуун дарагдуулах гэсэн vйлдлийнхээ тєлєє таван жил гянданд, vлдсэн 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид хоригдохоор болсон юм.

Олон улсын сэтгvvлч мэргэжилтэй гэгддэг тэрээр Н.Энхбаярыг Ерєнхийлєгч байх vед хар хайрцагны бодлогын зєвлєх гэгддэг байсан бєгєєд парламентын сурвалжлагч гэсэн тусгай vнэмлэхээр саарал ордонд саадгvй нэвтэрдэг байсан гэдэг. Тvvгээр ч зогсохгvй тєрийн ордонд Б.Энхбатын гэх ажлын єрєє ч байсан хэмээдэг. Тэрээр єдгєє Тахир соёот дахь гянданд хоригдож байна.

Эх сурвалж: ТЭРГYYН


URL:

Сэтгэгдэл бичих