С.Жавхлангийн уриалга буюу Төрийн түшээдийнхээрээ түмэн олны золгоо шинэлгээ хийцгээе!

Дуучин С.Жавхлан сүүлийн үед цочир цочир мэдээлэл содон үйлдэлээрээ түмэн олны анхаарлыг татах болсон. Зохиолын дууны хан хүү маань нэг л мэдсэн дуу дуулахаа хоёрдугаарт тавьж  үсээ ургуулж, монгол дээлнээс салахаа больж, сонгуульд нэр дэвшиж, иргэний хөдөлгөөн толгойлж, эхнэрээ араг түшүүлэн төрүүлж, 7 буудалд уулын энгэрт Монгол гэр барин амьдарч, Заамрын уурхайн шороон дээр очиж алгаа зүсэн цусаараа тахил өргөж, үндэсний үзлийн талаар үгээ хэлэх болсон. .. За энэ ч яахав…

Тэгвэл тэрээр саяхан зурагтын нэвтрүүлэгт монгол дээлтэйгээ гольф цохингоо оролцож ард түмэндээ ээлжит цочир мэдэгдэлээ хүргэлээ.

Түүний толгойлдог Гал үндэстэн холбооноос нэгэн уриалга дэвшүүлж байгаа аж. Ард иргэдийг цагаан сар гэж их зардал гаргах хэрэггүй мах гурилын үнэ их байгаа тул хамаатан садангийндаа очихдоо нэг хүн хоёроос илүү бууз идэхгүй байя гэв. Ер нь бол хөл алдаж зарлага гаргаж баярлаад хэрэггүй гэнэ. Харин…?

ТҮҮНИЙ УРИАЛАН ЗАРЛАЖ БАЙГААГААР: ТӨРИЙН ТҮШЭЭДИЙНХЭЭРЭЭ АРД ИРГЭДИЙГ САР ШИНЭЭР ЗОЧИЛЖ ЗОЛГОХЫГ УРИАЛЖ ЗОХИОН БАЙГУУЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ.

УИХ-ын гишүүнийдээ сонгогчид нь очоод арав арван бууз идэж *БУУЗЫГ НЬ ИДЭЖ, УУЦЫГ НЬ ХУГАЛЖ* цагаалахыг С.Жавхлан уриалав. Төрийн түшээдийг бэлгээ ахиухан бэлдэхийг ч сануулахаа мартсангүй… Баян цатгалан хоол унд сайтай төрийн томчуудынхаараа ядарсан иргэд нь очиж гэдэс гарч бэлэг аваад гарахад болохгүй нь юу байхав.

ИНГЭХЭЭР С.ЖАВХЛАНГИЙН УРИАЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР АРД ИРГЭД СОНГОГЧИД ЧИНЬ ЭРХЭМ ТӨРИЙН ТҮШЭЭД ТАНЫ ГЭРТ САР ШИНЭЭР МОРИЛЖ МАГАДГҮЙ НЬ БАЙНА ШҮҮ. БЭЛТГЭЛЭЭ САЙН БАЗААГААРАЙ ДАА  ГЭЖ…

www.bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих