Балчир сайдын БАЖГА

Ж.ЭНХБАЯР ХУУЛИЙН ДООРХ ЗҮЙЛ, ЗААЛТУУДЫГ ЗӨРЧЧИХӨӨД БАЙНА-

Ж.Энхбаярыг “Батлан хамгаалахын сайдын аж­лыг зургаан сар хийгээд ир” гэж Ерөнхий сайд С.Бат­болд явуулав. Ха­рин Ж.Энхбаяр очоод өөрийн багаа бүрдүүлж байна гээд тус яамныхныг “самарч” эхэлсэн. Түүний анхны зарчим өмнөх сай­дын үед яамны удирдла­гад ажиллаж байсан  өөр намын харьяалалтай хү­мүүсийг шахан зайлуу­лах тактик байв. Ингээд анхны халаа сэлгээний гол бай нь Төрийн на­рийн бичгийн даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгч, Тө­рийн захиргаа удирдла­гын газрын даргын албан тушаал байсан юм. Энэ албанд нутгийн ах хошууч генерал Я.Чойжамцыг томилсон. Мөн хоёр зөв­лө­хөөрөө хошууч гене­рал Д.Мягмар, Н.Жал­бажав нарыг авсан нь тус яамны дээрээсээ тоолог­дох гурван албан тушаа­лыг Говь-Алтайн буюу нутгийнхаа хөгшчүүлд өгсөн явдал байв. Ж.Энх­баяр өөрөө энэ нутгийнх. Тэгэхээр Батлан хамгаа­лах яамны толгой албан тушаалыг Говь-Алтай айм­гийн дөрвөн хүн ха­ших болж буй юм. Үнэн­дээ нэг яаманд Говь-Ал­тай, Өвөрхангайн ч юм уу аль аймгийн харьяат хэ­дэн иргэн ажиллах нь хэнд ч падгүй зүйл. Гол яамны удирдла­гын багт нэг нутгийн  дөрвөн хүн байна гэдэг С.Батболдын Засгийн газар өөрөө эрүүл бус байгаагийн дохио гэж олон хүн шүүмжлэхэд хүр­сэн.

Цөвүүн цагт битгий хэл энх цагт ч Монголын зэвсэгт хүч­ний толгойд ийм нутгар­хаг, жалгын үзлээр эх орны­хоо аюулгүй тайван байдлыг эмх­лэн зохион байгуулж, хангах үүрэгтэй гол яам нэг нутгийнх­наар дүүрч байсан түүх байх­гүй. Монгол Улсын  төрийн залгамж чанар, хар хайрцаг­ны бодлогыг алдаг­дуулах “хар мөр”-ийг хожим хүү нь “зурна” гэж Жадамбаа гене­рал бодоо ч үгүй явсан биз. Батлан хамгаалах яам бол улс төрөөс ангид байх ёстой. Тийм ч учраас Зэвсэгт хүчний ерөнхий командлал нь Монгол Улсын Ерөнхий­лөгчийн шууд мэдэлд явдаг. Ажил нь уначихсан сал­барын аж­лыг төвхнүүлэхээр Ж.Энх­баяр ирээгүй. Өмнөх сайд нь огцорч Ж.Энхбаяр ажил сайжруулахаар Батлан хамгаалах яаманд очоо­гүй. Зөвхөн зургаан сар, сонгууль болтол “Ажлыг нь унагачих­гүй байж байгаад ир” гэж явуул­сан. Тэгэхэд нь балчир сайд өөрийн багаа бүрдүүлэх гэж тус яамыг түй­вээсэн нь энэ. Түүний ажилд авсан хоёр генерал аль хэ­дийн чөлөөн­дөө гарчихсан  улс.

Үнэндээ тэ­дэнд зэвсэгт хү­чинд ажил­лаж байсан дур­сам­жаа бичи­хээс өөр ажил үлдээгүй бай­сан юм. Гэвч залуу сайд тө­рийн ажлыг дур мэдэн өөрийн­хөөрөө хийж, хувийн компанидаа ажилд авч бай­гаа мэт аяглав. Хо­мор­­голон аливаа зүйлийг хийх сонир­холтой юм байна, энэ сайд чинь. Хэдхэн сарын өмнө  үй ол­ноор нь чоно хөнөөх ажлыг нутагтаа хийсэн удаатай. Үүнээ­сээ бо­лоод “чоно” Энх­баяр нэрийг ч зүүсэн. Харин одоо Говь-Алтай аймгийн хошууч гене­ралуудаар өөрий­­гөө хү­рээ­лүүлж байгаа нь бас л хомор­голон юманд туйлширдаг зантай нь хол­боо­той болол­той.  Аав нь сайд байсан тул энэ салбарт хүү нь сайд бо­лох гэж улайрсан. Дараа нь сайдын зангараг гаргах гээд мордо­хын хазгай болсон нь Батлан хамгаалах яамныхны элэг доог болж сууна. Уг нь хуулиа мэддэг бас ёс зүйтэй хүн байсан бол Ж.Энхбаяр ийн аяглахгүй байв. Зургаа­хан сарын хоо­ронд түүнд багаа бүрдүүлэх шаардлага үнэндээ байгаагүй. УИХ-ын 2012 оны сон­гуульд нэр дэвш­их энэ нөхөр нутгийнхандаа, сонгуулиар үнэгүй сурталчилгаагаа хийж авах гэсэндээ сайд болсноос өөр зүйлгүй. Сайдын албан ту­шаалд очиж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр чө­лөөтэй “бурах” гэсэндээ л тэр шүү дээ. Ингэхийн тулд л  энэ албан тушаалд хорхойсч очсон. Батлан хамгаалах яаманд “элэгтэй” хэмээн түү­нийг Зас­гийн газрын тэргүүн С.Бат­болд тодорхойлж байв. Түүний “элэгтэйнх” юу байсан бэ. Тэр Алтайн сан гэж төрийн бус байгууллагатай. Энэ сан нь өнгөрсөн онд Батлан хам­гаа­лах яамны үе үеийн сайд нарын тухай цуврал кино хийсэн.

Энэ киног нь хариу­цаж хийсэн хүн бол хошууч генерал Д.Мягмар. Цуврал кино хийснийг нь Ерөнхий сайд нь энэ салбарт “элэгтэй” хэмээн дө­вийлгөж, харин Ж.Энхбаяр киноны зөвлө­хөөр  ажилласан Д.Мягмарт сайдын зөвлөх гэсэн “хэргэм” зүүж байх юм. Ийм л маягаар төрд алба хашигчид нэг нэ­гэндээ явцуу саймшрах нь олширч. Нэгэн цагт  аав нь энэ салбарын сайд байсан тул хүү нь удам зал­гасан сайд болох гэж улайрс­наас өнөө­дөр төрийн болон төрийн албан хаагчдын ажилд ийм л хямдхан бод­логотой сайдууд тушаа болж байгаа биш үү. Тэрбээр хэв­лэлээр шүүмж­лүүлснийхээ дараа Я.Чой­жамцыг Зэвсэгт хүчин жанжин штаб руу ил­гээх тухай зөв­лөлийнхөө хү­рээний хүмүүс­тэй ярилцсан сурагтай. Шүүмж­лүүлээд баж­га авсан сайд харин да­раагийнхаа халаа сэлгээг түр хугацаанд завсарласан ту­хай тус яам­ныхан шивэр авир хийж бай­на. Сайдын албан тушаалд очоод тэр­бээр Засгийн газ­рын, Төрийн албаны Яамны эрх зүйн байд­­лын тухай зэрэг олон хуу­ль зөрчсөн байна. Түүний хууль зөрчсөн заал­­туудыг жагсаавал нэ­лээн урт болох төлөвтэй. Иймд гол хэсгүүдийг нь тайл­баргүй хүргэе. Үүнийг хараад уншигч та өөрийнхөө дүгнэл­тийг хийх биз ээ. Тухайлбал, Засгийн газ­рын тухай хуулийн 18 ду­гаар зүйлийн долоод “Мон­­гол Улсын яам Төрийн на­рийн бичгийн даргатай бай­на. Төрийн нарийн бич­гийн дарга нь яамны аппа­ратын гүйцэтгэх ажлыг зо­хион бай­гуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуур­хай явуу­лахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй” гэж заа­сан байгаа юм. Мөн “Төрийн нарийн бич­гийн дарга нь Монгол Улсын сайд, дэд сайдаас өгсөн үүрэг даалгав­рыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн бие­лүүлнэ” гэсэн байгаа юм.

Түүнээс энэ ал­баны хүнийг халж өөрийн багийн хүнээр томилох тухай заагаагүй байх жишээний. Наймд нь “Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төс­вийн байгууллагын удирд­лага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар то­милж, чөлөөлнө гэжээ. Яам­ны эрх зүйн байдлын тухай  хуулийн 8.2-т Сайд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн ажлын хэсэг, тэргүүлж буй яамныхаа аппаратад түшиг­лэж эрхлэх асуудлын хүрээ­нийхээ чиглэлээр зөвлөгөө, туслалцаа авч яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын үйл ажил­лагааг нэгдсэн удирдла­гаар хангана гэсэн байх юм. 9 дүгээр зүйл. Төрийн нарийн бичгийн дарга 9.1.Төрийн нарийн бич­гийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүй­лийн 8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэс­лэн Засгийн газар томилж, чөлөөлнө. 9.2.Төрийн нарийн бич­гийн даргыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн алба­наас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачил­гаар албан тушаалаас нь бууруулахыг хориглоно. Харин Төрийн албаны тухай хуулийн тавдугаар зүйлд “Төрийн албан тушаа­лын ангилал, төрлийн тухай то­дорхой заажээ. 5.1. Төрийн албан тушаа­лыг төрийн улс төрийн, тө­рийн захиргааны төрийн тус­гай, төрийн үйлчилгээний” хэмээгээд наймдугаар зүй­лийн нэгийн тавд дипломат албан тушаалд “Зэвсэгт хү­чин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгуул­ла­гын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжил­гээний байгууллагын шин­жээч, мэргэжилтэн мөн энэ хуулийн 11.З. Улс төрийн албан тушаал эрхэлдэг тө­рийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бө­гөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл улс төрийн болон  төрийн албан хаагчийг тодорхой хуулиудаар хяз­гаар­лан зааж өгсөн байхад

Ж.Энхбаяр  дур мэдэн бусдыг халсан гэдэг нь тодорхой харагдаж буй юм. Ж.Энхбаяр гэдэг учир мэдэхгүй жаалын томоогүй авирлал Монгол Улсын төрийн хар хайрцаг, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх вий гэсэн бол­гоомж­лол төрж байна.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих