Д.Оюунхорол гишүүний авир эмэгтэйчүүдийн квотод чөдөр болох нь…

Их хуралд эмэгтэйгээрээ түрүү барьдаг гишүүн байдаг нь Д.Оюунхорол гэнэ.  Эмэгтэй хүн учраас түүний гаргасан саналыг буруу зөв байсан ч хамаагүй хууль тогтоолд тусгаж байх ёстой бололтой.  Ингэж бодсон уу яасан Боловсролын тухай хуулийн төсөлд хувийн хэвшлийн их дээд сургуульд улсын төсвөөс санхүүжилт олгох заалт тусгуулахаар улайран зүтгэсэн.  Улс төрч хатагтайг хувьдаа “Отгонтэнгэр” дээд сургуультай гэдгийг хүн бүр мэднэ.  Гэтэл хувийнхаа сургуулийг татвар төлөгчдийн мөнгөөр тэтгүүлэхээр санаархаж байгааг юу гэж ойлгох билээ.  Хэдхэн хоногийн өмнө УИХ-аар Ашиг сонирхолын зөрчлийн тухай хуулийг баталсан.  Уг хуулиар  Боловсролын салбарын тухай хууль хэлэлцэж байгаа үед боловсролын салбарт бизнестэй нөхдүүд холхон байх учиртай ч Д.Оюунхорол гишүүний хувьд ичиж эрээлэх зүйл үгүй болж.  Учир зүйг нь ялгаж салгах гэсэн  бусад гишүүдээ хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилсон нь хэрээс хэтэрч эмэгтэйчүүдийн квотыг идэвхитэй дэмждэг гишүүдийг хүртэл болгоомжилоход хүргэсэн гэнэ.  Хэрвээ Д.Оюунхорол шиг зөрүүд, хэрүүлч, хувийн явцуу эрх ашигт амархан хөтлөгддөг эмэгтэйчүүд Их хуралд олон орж ирвэл ажил хэвийн явагдах ямар ч нөхцөлгүй болох нь дээ гэсэн яриа гарчээ.


URL:

Сэтгэгдэл бичих