УОК: 14 хоногийн хугацаанд тусгай нислэг үйлдэхгүй
Т.САЙХАН
УОК хуралдаж, коронавирусын халдварын тархалттай холбоотой шийдвэр гаргажээ. Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “Олон улсын нислэгийг зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэхээр болж байна. Харин тусгай нислэгийг 14 хоногийн хугацаанд хийхгүй. Орж ирсэн иргэдийнхээ эрүүл мэндийн байдлын харгалзан тусгаарлаж, хяналтад байлгана. Ингээд 14 хоногийн дараа чартер нислэг дахин явуулах эсэх асуудлыг УОК-т оруулна. Төмөр замыг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрхүү-Улаанбаатар, Москва-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлийн хувиарт галт тэрэг бүгд зогссон. Энэ хугацааг мөн дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа. Харин орон нутгийн нислэг, тээвэр хэвийн үргэлжилнэ гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn
URL: