УОК-ийн шийдвэрүүдийг танилцуулж байна…
Сургууль, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа. Энэхүү шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.
-Дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв гарагаас хичээллэж эхэлнэ. Бүх бямба гарагт хичээллэнэ
-Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийг зургадугаар сарын 6 хүртэл, дунд ахлах ангийг зургадугаар сарын 13 хүртэл хичээллүүлнэ
Цэцэрлэгийн үйл ажиллагааг тавдугаар сарын 30 хүртэл, ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-нд авна
-Их, дээд сургуулийн элсэлтийг долдугаар сарын 7-8-нд явуулна
-Хичээл сургуулийн үйл ажиллгааг зургадугаар сарын 15 хүртэл үргэлжлүүлж, хичээлийн шинэ жилийг наймдугаар сарын 15-наас эхлүүлнэ
-Спорт, соёл урлагийн арга хэмжээ, тэмцээнүүдийг зогсоосон. Олимпод оролцох тамирчдын бэлтгэлийг онцгой дэглэмд хийнэ
-Одооноос 14 хоногийн дотор нислэг хийхгүй
-Олон улсын хуваарьт нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл зогсоож байна
-Орон нутгийн нислэг, галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ
-Алтанбулаг, Цагаан нуур боомтоор бараа бүтээгдэхүүний импорт, экспорт хэвийн явагдаж байна
-Улс хоорондын тээврийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ
-Улс хоорондын тээврийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ
-Хятадаас ирэх монгол иргэдийг Буянт-Ухаа хилийн боомт, Замын-Үүд, ОХУ-аас Алтанбулаг, Хиагт боомтоор нэвтрүүлнэ
URL: