Агаарын тээврийн орлого 21.7 хувиар буурлаа
Төмөр замын тээвэр
Төмөр замын тээврээр 2020 оны эхний 2 сард 4.6 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 296.2 (6.8хувь) мянган тонноор өсжээ. Төмөр замын тээврээр тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 540.1 (35.1хувь) мянган тонн, импортын ачаа 21.2 (4.8хувь) мянган тонн, дамжин өнгөрөх ачаа 3.6 (0.7хувь) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Харин төмөр замын тээврээр тээсэн ачаа 2020 оны 2 дугаар сард 2.2 сая тонн болж, өмнөх сараас 246.9 (10.1хувь) мянган тонноор буурсан байна.
Агаарын тээвэр
Агаарын тээврээр 2020 оны эхний 2 сард 624.3 тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 183.7 (22.7хувь) тонноор буурсан байна. Мөн агаарын тээврээр тээсэн ачаа 2020 оны 2 дугаар сард 182.7 болж өмнөх сараас 259.0 (58.6хувь) тонноор буурсан байна. Агаарын тээврээр дотоодод тээсэн ачаа 2020 оны эхний 2 сард 11.4 (1.8хувь) тонн болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (10.9хувь) тонн, олон улсад тээсэн ачаа 613.0 (98.2хувь) тонн болж, өмнөх оны мөн үеэс 182.3 (22.9хувь) тонноор тус тус буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
URL: