Леброн Жеймсийн хувийн үсчин ЯАГААД үсээ тайрахад хүрэв
Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбоо (NBA)-ноос хэд хэдэн тоглогчдыг коронавирусийн халдвар авсан болохыг батлан, тусгаарлааад байгаа билээ. Тэгвэл тэдэнтэй мөр зэрэгцэн тоглодог Лос-Анжелес Лэйкерс багийн хоёр тоглогч, Филадельфиа 76ers багийн арын албаны гурван хүн коронавирусийн халдвар авсан батлагдсан байна. Учир нь Брүүклин Нетс болон Лос-Анжелес Лэйкерс багууд энэ сарын 11-ний өдөр хоорондоо учраа тааран тоглосон учраас Лос-Анжелэс Лэйкерс баг тамирчдаа тусгаарлаж, шинжилгээ авсан юм.
Одоогийн байдлаар Лос-Анжелес Лэйкерс багийн зүгээс халдвар авсан хоёр тоглогчийн нэрийг нууцалж байна. Тун удахгүй тус багийн бусад тамирчдын болон арын албаны хүмүүсийн шинжилгээний хариу гарах гэнэ.
Тэгвэл Лос-Анжелес Лэйкерс багийн довтлогч Леброн Жеймс 14 хоногийн хөл хорионд байхдаа юу хийж байна вэ?
“Gotta do what we gotta do.” @KingJames gives an update while being quarantined.
Тэрээр “Тэд 14 хоногийн турш хорио цээрийн дэглэмд хамруулж, хэнээс ч хол байхыг зөвлөж байна. Үүгээр ч зогсохгүй миний үсчингээс үсээ тайрахгүй бол надаас холдуулахыг хүсч байна” хэмээн өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн байна.
Эх сурвалж: ESPN
URL: