Сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах эсэхийг өнөөдөр УОК шийднэ
УОК өнөөдөр 14:00 цагаас Төрийн ордонд хуралдана. Энэ удаагийн хуралдаанаар гуравдугаар сарын 30-ы өдрийг хүртэл тогтоосон сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг сунгах эсэхийг хэлэлцэх юм. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг үргэлжлүүлэх эсэхийг Эрүүл мэндийн яамны саналыг харгалзан үзэж, шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн.
Харин Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сургууль цэцэрлэгийн хорио цээрийг сунгах нь зөв. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ хэмээн үзэж, санал хүргүүлсэн юм.
Шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.
URL: