Иранд цаг тутам 50 хүн коронавирусээр халдварлаж байна
ТЕХРАН. /IRNA/. Иранд цаг тутам 50 орчим хүн коронавирусний халдвар авч байна гэж тус улсын Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах албаны дарга Киануш Жахапур “Twitter” хуудсаараа дамжуулан пүрэв гарагт мэдээлжээ.
К.Жахапурын мэдээлснээр, “COVID-19 ” халдварын улмаас минут тутам нэг иран хүн нас барж байгаа аж. Мөн тэрбээр халдвар авахаас урьдчилан сэргийлж, аюулгүй байхын тулд гэртээ байхыг иранчуудад уриалсан байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадын Ухань хотод анх дэгдсэн аминд халтай коронавирусний улмаас дэлхий даяар 8000 гаруй хүн нас баржээ.
Иранд пүрэв гаргийн байдлаар 17361 хүн халдвар авч, 1135 хүн нас барсан байна. Тус улсад халдварын тархалтыг хязгаарлаж, хяналтад авахын тулд олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.
Ираны эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, эмийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авахад АНУ-ын хориг арга хэмжээнүүд саад тотгор учруулж байгааг тус улсын эрх баригчид онцолсон байна.
URL: