Стамбулын тусгай нислэгээр ирсэн иргэдэд найман автобус үйлчилжээ

6

Стамбул-Улаанбаатар  чиглэлийн OM7161 дугаартай тусгай нислэг “Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд гуравдугаар сарын 19-ний 01:22 цагт газардсан гэх мэдээлэл байна.

Тус нислэгээр нийт 252 иргэн эх орондоо ирнэ гэсэн урьдчилсан мэдээллийг ЗТХЯ-наас өгч байсан. Тэдгээр иргэдийг эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэх ажлыг   “Хараацайн жигүүр” ХХК, “Тахилт транс” ХХК, “Автобус-5” ХХК-иудын нийт 8 автобусаар гүйцэтгэжээ.

Өмнөх гурван удаагийн тусгай нислэгээр ирсэн зорчигчдыг мөн хувийн хэвшлийн дээрх гурван компанийн автобусаар тээвэрлэсэн бөгөөд хүнд хэцүү нөхцөлд төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж, эх оронч, эрэлхэг зориг гарган, өндөржүүлсэн бэлэн байдалд сайн дураараа тээвэрлэлтийг гүйцэтгэж буй компаниудад талархаж буйгаа ЗТХЯ-наас илэрхийлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих